Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны жилийн эцсийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 15. 17 цаг 36 минут
2017 оны жилийн эцсийн байдлаар 2844 эх амаржиж, амьд төрөлт 2849 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 37 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 41 хүүхдээр буурсан байна.Халдварт өвчнөөр 332 хүн өвчилсөн,Суурин хүн амын тоо 2245 хүнээр буюу 2.3 хувиар, өрхийн тоо 283 буюу 1.2 хувиар нэмэгдсэн,319 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хэрэг буюу 13.5 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 53.6 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 22.3 хувийг хулгай, 4.4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 20.4 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 770 хүн саатуулагдсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 12 дугаар сарын байдлаар 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар, өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо жилийн эцсийн байдлаар 1207 болж өнгөрсөн оны мөн үеэс 113 хүнээр буюу 8.6 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 42.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2 сая 226 мянга 149 толгой мал тоологдсон өнгөрсөн оноос 58798 толгойгоор нэмэгдэж 2.7 хувиар өссөн.Том малын зүй бус хорогдол 17800 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 13053 толгой буюу 42.3 хувиар бага байна.Оны эхний хээлтэгч малын 98.7 хувь нь төллөж 748279 төл бойжсон байна.Төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 24.6 хувиар буюу 2073.3 сая төгрөгөөр давж биелэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2017 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 29. 19 цаг 58 минут
Статистикийн хэлтсээс тус аймгийн мал тооллогын урьдчилсан дүнг орон нутгийн "Наз", "Дербес" телевизүүд болон радиогоор 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцуулав. Баян-Өлгий аймгийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 2.226.149 толгой мал тоологдож, үүнээс тэмээ 5279, адуу 93402, үхэр 161.025, хонь 995222, ямаа 971221 тоологдсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нийт малын тоо 58.8 мянган толгойгоор буюу 2.7 хувиар өслөө.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 15. 18 цаг 53 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн талаарх танилцуулгыг 2017 оны 11 дүгээр сарын байдлаар бэлтгэж, "Саян" телевиз болон "НАЗ" телевизтэй хамтран Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар, эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудыг оролцуулан сар бүрийн хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 11 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 12. 18 цаг 03 минут
2017 оны 11-р сарын байдлаар 2616 эх амаржиж, амьд төрөлт 2619 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 30 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 44 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 11 байна.Амбулаториор давхардсан тоогоор 323.6 мянган хүнд үзлэг хийгдэж, 24809 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 329 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 44.6 хувь буюу 265 хүнээр буурсан, 1000 хүнд ногдох төрөлт 25.8, нас баралт 4.0, ердийн цэвэр өсөлт 21.8 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 2.3 пунктээр, нас баралт 0.4 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.9 пунктээр нэмэгдсэн байна.Цагдаагийн газрын мэдээгээр 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 хэрэг буюу 15.5 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 52.8 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 22.6 хувийг хулгай, 3.9 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 13.1 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 662 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүнээр буюу 1.1 хувиар өссөн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 11 дүгээр сарын байдлаар 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн байна.Төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 12.6 хувиар буюу 1049.9 сая төгрөгөөр давж биелэгдсэн байна.Төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2 хувиар, 2015 оны мөн үеэс 17.5 хувиар тус тус нэмэгдсэн байна. Зээлийн өөрийн үлдэгдэл 130.1 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 18.9 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.1 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар багасч, чанаргүй зээлийн хэмжээ 1.9 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар багассан байна.Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.6 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.5 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА, ХУДГИЙН 2017 ОНЫ ТООЛЛОГЫН ХЯНАЛТЫН КОМИСС ХУРАЛДЛАА

Нийтэлсэн: 2017 он 12 сар 06. 23 цаг 56 минут
Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/688 дугаартай захирамжаар тооллогын комиссын бүрэлдэхүүнийг шинэчилж, Засаг даргын орлогч Ш.Хавылаар ахлуулсан 9 гишүүнтэй комисс байгуулагдав.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын комисс хуралдаж, 4 чиглэлд хяналтаар ажиллахаар болов.
Дэлгэрэнгүй

2017 оны мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын сургалтыг хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 04. 21 цаг 03 минут
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын маягт, программ шинэчлэгдсэнтэй холбогдуулан Сумдын санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, зарим багийн Засаг дарга нарыг хамруулсан 31 хүн оролцсон сургалтыг 2017-оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН НЭГ УДААГИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 04. 19 цаг 47 минут
Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг тооллогын сургалтыг сумдад ажиллах ажлын хэсгийнхэнд 2017.11.30-ны өдөр аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран хийлээ.
Дэлгэрэнгүй

Нээлттэй хаалганы өдлөг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 29. 22 цаг 53 минут
2017.11.29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс Нээлттэй хаалганы өдөрлөгийг тус аймгийн ард иргэд олноор цуглардаг "Тирлик" зах дээр зохион байгууллаа."Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр тус хэлтсийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулахаас гадна, статистикийн тоон үзүүлэлтүүдийг олон нийтэд сурталчлан таниулав.
Дэлгэрэнгүй

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2018 оны 1 дугээр сарын 10-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 5000
3 Үхрийн ястай мах, кг 4750
4 Ямааны ястай мах, кг 4500
5 Элсэн чихэр, кг 2333
6 Цагаан будаа, кг 2266
7 Шингэн сүү, л 2266
8 Ноолуурын үнэ, 1 кг          
9 Бензин, АИ-80, 1 литр 1533
10 Бензин, АИ-92, 1 литр 1683
11 Дизель түлш,   1 литр 1783

         ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД     
          1.Суурин хүн амын тоо
               
101591
              2017 оны 12-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2849
                 2017 оны 12-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
38
             2017 оны 12-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   16.4 (%)
                 2017 оны 12-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  991
            2017 оны 12-р сарын байдлаар
         6.Инфляци
                
5.9 (%)
           2017 оны 12-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 319

          2017 оны 12-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               10505.4

       2017 оны 12-р сарын байдлаар

           9.Эхийн эндэгдэл

                         1

      2017 оны 12-р сарын байдлаар