Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2014 он 11 сар 11. 18 цаг 36 минут
Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ
Дэлгэрэнгүй

Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье!

Нийтэлсэн: 2014 он 11 сар 11. 18 цаг 33 минут
Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллийн санг цэгцлэх, сайжруулах ажил хийгдэж байна.

Нийтэлсэн: 2014 он 10 сар 29. 17 цаг 54 минут
Үндэсний Статистикийн хорооноос Хүн ам өрхийн мэдээллийн санг(ХАӨМС) шинээр нээн ажилуулсантай холбогдуулан уг сангийн мэдээллийг цэгцлэх, засварлах, сайжруулах ажил алхам алхамаар хийгдэж байна.2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 6888 гаруй хүний мэдээллийг шинээр нэмж орууллаа.Тус ажлын хүрээнд аймгийн Алтай, Дэлүүн, Ногооннуур, Буянт, Толбо, Сагсай, Цэнгэл зэрэг сумуудын төрийн сангийн төлөөлөгч, багийн засаг дарга нар бусадаас илүү сайн идэвхи зүтгэл гарган ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 2014 он 10 сар 13. 12 цаг 55 минут
Монгол Улсад статистикийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан үе үеийн ахмад болон одоо ажиллаж байгаа хамт олон гэр бүлд ойн баярын мэнд хүргэе.Монгол Улсын Үндэсний статистикийн салбарын хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, хүч мэдлэгээ зориулан ажиллаж ирсэн статистикийн салбарын үе үеийн статистикчид, эдийн засагчид, нийт ажилтнууддаа болон статистикийн мэдээлэгч, хэрэглэгчид, бидний ажлыг тал бүрээр дэмждэг төр, захиргааны байгууллагуудад, хамтран ажилладаг бусад байгууллагын төлөөлөлд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 10-р сарын 08-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 10 сар 13. 12 цаг 34 минут
2014 оны 10-р сарын 08 өдрийн байдлаар нэг килограмм 1-р зэрэгийн гурил 960 төгрөг, хонины ястай махны үнэ 5000 төгрөг, үхрийн ястай махны үнэ 5000 төгрөг, ямааны ястай мах 4500 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг килограмм цагаан будааны үнэ 1.5, шингэн сүүний үнэ 6.7, ноолуурын үнэ 1.7 хувиар тус тус нэмэгдэж, бусад гол нэрийн барааны үнэ өөрчлөлтгүй байна.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 9-р сарын 10-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 09 сар 11. 18 цаг 15 минут
2014 оны 09-р сарын 10-ны өдрийн байдлаар нэг килограмм хонины ястай махны үнэ 5500 төгрөг, үхрийн ястай махны үнэ 5000 төгрөг, ямааны ястай махны үнэ 5000 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.2 хувиар, шингэн сүүний үнэ 14.7 хувиар тус тус өсч, үхрийн ястай махны үнэ 9.1 хувиар буурч, ямааны ястай мах, элсэн чихэр, цагаан будааны үнэ өөрчлөгдөөгүй байна.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 9-р сарын 03-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 09 сар 05. 11 цаг 29 минут
2014 оны 09-р сарын 03-ны өдрийн байдлаар нэг килограмм хонины ястай махны үнэ 5433 төгрөг, үхрийн ястай махны үнэ 5500 төгрөг, ямааны ястай махны үнэ 5000 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.2 хувиар, шингэн сүүний үнэ 24.5 хувиар тус тус буурч, үхрийн ястай махны үнэ 10.0 хувиар нэмэгдэж, ямааны ястай мах, элсэн чихэр, цагаан будааны үнэ өөрчлөгдөөгүй байна.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 8-р сарын 13-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 08 сар 14. 18 цаг 16 минут
2014 оны 8-р сарын 13-ны өдрийн байдлаар нэг килограмм хонины ястай махны үнэ 5800 төгрөг, үхрийн ястай махны үнэ 5500 төгрөг, ямааны ястай махны үнэ 5000 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.3 хувиар, ямааны ястай махны үнэ 6.2 хувиар, элсэн чихэрийн үнэ 5.4 хувиар тус тус буурч, цагаан будааны үнэ 3.1 хувиар, шингэн сүүний үнэ 5.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 4-р сарын 18-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1000
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 5750
Ямааны ястай мах, кг 4750
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2433
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 70000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1783
Дизелийн түлш 1911