Мал тооллогын хяналтын ажлаар хөдөө сумуудад ажиллав.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 17. 19 цаг 56 минут
Жилийн эцсийн мал тооллогын хяналтын ажлаар Бугат, Улаанхус, Толбо, Буянт сумуудад ажиллаж мал тооллогын ажлын явц байдал, малыг хэрхэн тоолсон байдал, тоологч нарын ажлын чанар, хяналтын тооллого сумын удирдлагуудаас зохион байгуулсан байдал болон эдгээр сумуудын 32 өрхөд хяналтын тооллогыг газар дээр нь зохион байгуулж, малыг нүдээр нэгбүрчлэн тоолж тоологч нарын тухай айл өрхийн малыг тоолж үлдээсэн цоохортой туулгаж нягтлан шалгаж, малчидын ахуй амьдрал, өвөлжилтийн байдлын талаар аймгийн радиогийн сурвалжлагчийг дагуулан явж ярилцлага зохион байгуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сонсогчидод сурталчилан ажилласан.
Дэлгэрэнгүй

Барилгын материалын үнэ 2014 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 12 сар 15. 15 цаг 34 минут
2014 оны 11-р сарын 20-ны байдлаар барилгын материал Цементийн үнийг толиулав. Үүн:Цемент Нэг уут ОХУ-17500 төгрөг, Цемент Нэг уут БНХАУ -14000 төгрөгийн үнэтэй байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын ажлын талаар сумдын Засаг дарга, орлогч дарга нартай уулзалт зохион байгуулав.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 05. 14 цаг 44 минут
Нийт сумдын засаг дарга, орлогч дарга нарын нэгдсэн цугларалт аймагт болсон үеийг ашиглаж сумдын удирдлагуудад өнгөрсөн жилийн мал тооллогын үед гарсан алдаа дутагдлыг нэр зааж хэлж өгч энэ жил жилийн эцсийн мал тооллогын ажлыг чанартай зохион байгуулахад анхаарч Багийн засаг дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын статистикийн мэдээ, тайлангийн үнэн бодит байдлыг хангах, иргэдэд статистикийн үйлчилгээг улам ойр болгох, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг чанартай зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг захиж харилцан санал бодлоо солилцов. Энэ жилийн мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн тоологын ажлыг “Статистикийн тухай” Монгол улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолд зааснаар уламжлал ёсоор 2014 оны 12-р сарын 7-ноос эхлэн 10 хоногт багтаан явуулна.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2014 оны тооллогын маягтанд шинээр нэмэгдсэн үзүүлэлт бол тавиул малыг эзэмшигч өрхийн мэдээлэл шинээр нэмэгдсэн.Мал тооллогын явцад тавиул мал тооллогод бүрэн хамрагдахгүй орхигдох тохиолдол гардаг байсаныг таслан зогсоох зорилгоор энэ жилээс эхлэн тавиул малыг эзэн нь өөрөө хүсвэл өөрийн нэр дээр тооллуулах бүрэн боломжтой болсон ба мал тооллого эхлэхээс өмнө тавиул малыг эзэмшигч тухайн багийн засаг даргад хүсэлт гаргаж өөрийн регистрийн дугаар, овог, нэрийг цахим үнэмлэхэнд бичигдсэнээр үнэн зөвөөр бичиж мал маллагч малчинд хүргүүлсэн байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт

Нийтэлсэн: 2014 он 11 сар 24. 18 цаг 05 минут
Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 11 дугаар сарын 24 өдрийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад 10.5 хувиар, өмнөх сартай харьцуулахад 2.5 хувиар өссөний дотор барааны бүлгээр авч үзвэл өнгөрсөн сараас хүнсний бараа, согтууруулах бус ундаа 2.1 ,бөс бараа, гутал 2.0, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 12.4, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 1.0, эм,тариа, эмнэлгийн үйлчилгээ 0.3, тээвэр 0.2 , бусад бараа үйлчилгээ 1.2 хувь тус тус өсч, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис барааны бүлгийн дүн 1.4, боловсрол, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэд энэ сард өөрчлөлт гараагүй байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг орон нутагт тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 18 цаг 24 минут
Статистикийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж “Волейболын нөхөрсөг тэмцээн”,“Аха” тэмцээн зохион байгуулж, статистикийн хэлтсийн мэргэжилтэн, судлаач нар, сумдын төрийн сангийн төлөөлөгчид, аймгийн төвийн Өлгий сумын 13 багийн Засаг дарга нар оролцож мэдлэг, авхаалж самбаагаар уралдсан, 90 жилийн ойн баярын хурлыг зохион байгуулж аймгийн Засаг дарга Х.Дармен, ИТХТ-ийн дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга Т.Манкей нар оролцож баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн салбарын ажилтан албан хаагч нарыг шагнаж урамшуулав.
Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидад хичээл заав.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 18 цаг 06 минут
Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт сурагчид, оюутнууд, бизнесийн хүрээнийхэн болон төрийн бус байгууллагад статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг ашиглах, боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлэх талаар тусгагдсан бөгөөд уг зорилтын хүрээнд статистикийн өдөр буюу 2014 оны 11 сарын 11-ний өдөр 10 цаг 30 минутаас эхлэн нэг цаг Х.Берикбол захиралтай 1-10 жилийн дунд сургуулийн Х.Солтамурат багштай 12А ангийн/бүлгийн/ 30 сурагчдад хичээл заалаа.”Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг өөрийн орон нутгийн тоо мэдээллээр баяжуулан заасан бөгөөд, хичээлийг заах явцад сурагчид идэвхитэй оролцож сонирхсон асуултаа асууж харилцан ярилцсан сонирхолтой хэлбэрээр явагдаж өндөрлөв.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2014 он 11 сар 11. 18 цаг 36 минут
Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ
Дэлгэрэнгүй

Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье!

Нийтэлсэн: 2014 он 11 сар 11. 18 цаг 33 минут
Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 02-р сарын 13-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1093
Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 80000
Бензин, А-80 1890
Бензин, А-92 1950
Дизелийн түлш 2196
Боодолтой өвс 11000