Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 10 сар 14. 07 цаг 15 минут
2019 оны 9 сарын байдлаар 2187 эх амаржиж, амьд төрөлт 2250 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 63 хүүхдээр буюу 2.8 хувиар нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 45 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буюу 4.6 хувиар нэмэгдсэн байна.Халдварт өвчнөөр 245 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 70 хүнээр буюу 40 хувиар өссөн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 903 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 216 хүнээр буюу 23.9 хувиар бага байна.Цагдаагийн газрын мэдээгээр 233 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хэрэгээр буюу 1.3 хувиар өссөн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.8 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өсч, харин өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар улирлын хэлбэлзэлээс шалтгаалан буурсан байна.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад малын нас, хүйсээс шалтгаалан тэмээ 2.1-23.6 хувь, адуу 1.6-33.3 хувь, үхэр 14.3-22.1 хувь, хонь 1.3-12.3 хувь, ямаа 0.5-7.4 хувь тус тус өссөн байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 17483.3 сая төгрөг болсон.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 111.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 110.1 хувиар, хүн амын орлого 103.2 хувиар, нийтлэг татварын бус орлого 184.5 хувиар биелэгдсэн.Монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд 35.0 тэрбум төгрөгийн зузаатгал авч 35.2 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна. Зээлийн өөрийн үлдэгдэл 179.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэл ажил, сарын аян

Нийтэлсэн: 2019 он 09 сар 27. 08 цаг 14 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэлийг хангах сарын аяны ажлыг санаачлан хүн ам, өрхийн мэдээллийн санд шинээр нэмэгдсэн үзүүлэлтүүдийн баяжуулалт хийх, санг сайжруулах, программын алдааг засаж, дуусгах, заавар, зөвлөлгөө өгөх зорилгоор сарын аян зохион байгуулж байна. Сарын аяны ажлын хүрээнд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарыг сайжруулах, шинээр нэмэгдсэн зарим үзүүлэлтүүдийг баяжуулах, хүн ам, өрхийн дэвтрийг шинээр нөхүүлээгүй өрхөд хүргэх, дэвтрийн нөхөлтийн дагуу сангийн баяжилт хийлгэж, хүн ам өрхийн мэдээллийн санг сайжруулснаар хүн ам, өрхийн мэдээлэлийн үнэн, зөв бодит байдал дээшилж ахиц гарна.
Дэлгэрэнгүй

Статистикийн асуудал хариуцсан ажилтан, албан хаагчдын сургалт

Нийтэлсэн: 2019 он 09 сар 23. 08 цаг 14 минут
Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч, ня-бо нар болон төрийн албан хаагч, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, орлогч дарга нарт зориулсан сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 19 -нээс 9дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан болон ҮСХ-ны Тамгын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл нар нээж ҮСХ-ны ТГ-ын ЗХНХ-ийн ахлах референт И.Энхцэцэг, ДАМХ-ийн ахлах референт Д.Энхзаяа, МТГ-ын референт М.Биндэрьяа, ҮСХ-ны ХАНСГ-ын статистикч Ч.Бат-Эрдэнэ нар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг ААНБ-аас онлайнаар авах тухай, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ ашиглалт, статистикийн үйл ажиллагаанд ААНБ-ын гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал

Нийтэлсэн: 2019 он 09 сар 16. 10 цаг 05 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2019 оны 8 дугаар сарын дүнг танилцуулахаар хэвлэлийн бага хурлыг 9 дүгээр сарын 13-ний өдрийн 14:30 цагт орон нутгийн Дербес телевизтэй хамтран зохион байгууллаа. Уг хэвлэлийн бага хурлаар бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх мэдээллээр хэлтсийн дарга дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 09 сар 16. 03 цаг 01 минут
2019 оны эхний 8 сарын байдлаар 2033 эх амаржиж, амьд төрөлт 2039 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 51 буюу 2.1 хувиар нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл 43 болж, өмнөх оны мөн үеэс 5 буюу 13.2 хувиар нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 21.0 байна. Амбулаториор давхардсан тоогоор 259.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 19808 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 8-р сарын байдлаар 916 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 109 хүнээр буюу 10.6 хувиар буурсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 51.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Цагдаагийн газрын мэдээгээр эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 218 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хэрэгээр буюу 2.3 хувиар өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 114.1 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 110.0 хувиар, хүн амын орлого 104.5 хувиар, нийтлэг татварын бус орлого 192.0 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 21.9 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 17.3 хувиар, газрын төлбөр 11.9 хувиар тус бүр тасалдсан байна.
Дэлгэрэнгүй

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, шатахууны үнийн өөрчлөлт

Нийтэлсэн: 2019 он 08 сар 23. 08 цаг 21 минут
Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр бус нийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Хэрэглээний үнийн индексийг төрөөс санхүү, мөнгө, зээлийн бодлогыг боловсруулах, инфляцийн түвшинг тодорхойлох, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж, бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болгон ашигладаг. Бидний ярьж хэвшсэн инфляц нь үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт. Хэдий тийм боловч өрхийн эдийн засгийн тамир тэнхээг байнга шалгаж байдаг. Зөвхөн амьжиргаанд сорилт болоод зогсохгүй төсөв, мөнгөний бодлогод дарамт үүрүүлдэг. Инфляц өндөр байх нь таны орлого, мөнгө төдий чинээ үнэгүйдэж байна гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин болон хадгаламжийн бодит үнэ цэн буурахад хүргэдэг.
Дэлгэрэнгүй

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, нэмэгдэл өртгийн тоцооны гүйцэтгэл

Нийтэлсэн: 2019 он 08 сар 21. 03 цаг 36 минут
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь улс орны эдийн засгийн үйл ажиллагааны цар хэмжээг харуулдаг макро эдийн засгийн чухал үзүүлэлт юм. ДНБ-ий үйлдвэрлэлийн аргын тооцоо нь эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хийгддэг ба эдгээр эдийн засгийн салбарын үйл ажиллагаа нь ДНБ-д ямар хувь нэмэр оруулж байгааг харуулдаг. Мөн эдийн засгийн бодит өсөлтийг үнийн өсөлтийн нөлөөллийг арилгасан буюу зэрэгцүүлэх үнээр үнэлсэн ДНБ-ий өөрчлөлтөөр тодорхойлдог. 2018 онд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг өмнөх оныхоос 21.1 хувь, үйлдвэрлэлийн салбарынх 16.1 хувь, үйлчилгээний салбарынх 4.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.Хувийн хэвшилд бий болсон нэмэгдэл өртгийн ДНБ-д эзлэх хувь 2017 онд 76.5 хувь байсан бол 2018 онд 78.4 хувь болж 1.9 пунктээр нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Нийгэм эдийн засгийн байдлын хэвлэлийн бага хурал

Нийтэлсэн: 2019 он 08 сар 16. 02 цаг 02 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2019 оны 7 дугаар сарын дүнг танилцуулахаар хэвлэлийн бага хурлыг 8 дугаар сарын 14-ний өдрийн 11.30 цагт орон нутгийн олон нийтийн радио телевизтэй хамтран зохион байгууллаа. Уг хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх мэдээллээр хэлтсийн дарга дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 11-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6166
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг

0

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 55500
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2256
Боодолтой өвс 6000

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС