"Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 10. 16 цаг 18 минут
Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь сэдэвт сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж хийллээ.Сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХТ-ийн дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен, Аудитын газрын дарга Х.Бекен нар оролцов.Уг арга хэмжээнд Засаг даргын тамгын газрын бодлого хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын хэлтэс, Стандарчилал, хэмжил зүйн хэлтэс, сумдын Засаг дарга, орлогч дарга, төрийн сангийн төлөөлөгч, тамгын газрын ажилтан зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй 60 гаруй хүн оролцов.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн салбарын 2010-2014 онуудын ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2015 он 04 сар 02. 10 цаг 19 минут
Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн салбарын 2010-2014 онуудын ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ
Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн салбарын танилцуулгыг тархааж байна.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 02. 10 цаг 16 минут
2014 оны жилийн эцсийн мал тооллогын үр дүнд суурилсан мал аж ахуй, газар тариалангийн салбарын танилцуулгыг бэлтгэн аймгийн удирдлага болон хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн байгууллага, нийт хэрэглэгчидийн хэрэгцээнд тархааж байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн мэдээллийн нэгдсэн сантай ажиллахад хялбар боллоо.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 28. 11 цаг 38 минут
Статистикийн мэдээллийн нэгдсэн сантай ажиллахад нэмэлт программ суулгах, тохиргоо хийх шаардлагагүй болж, хайж буй салбарын статистикийн тоон үзүүлэлтийг улс, бүс нутаг, аймгийн түвшинд хоромхон зур хялбар олох техник программ хангамжийн шийдлийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл боловсруулалт технологийн газрын хамт олон нэвтрүүлж www.1212.mn сайттай ажиллахад маш хялбар болсон байна.Хэрэглэгч та бүхэнд амжилт хүсье!
Дэлгэрэнгүй

"Наурыз" баярын МЭНДЧИЛГЭЭ ирүүллээ.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 20. 18 цаг 31 минут
Өнө эртнээс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл болох "Наурыз" баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, статистикийн салбарын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцогч, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, статистикийн хэлтсийн нийт хамт олон Та бүхэн нийгэм, эдийн засгийн байдлын талаарх үнэн бодит статистикийн мэдээллийг цуглуулах, хэрэглэгчдэд шуурхай хүргэхэд ихээхэн хүчин чармайлт гарган үр бүтээлтэй ажилласаныг онцлон тэмдэглэж, ирэх жилүүдэд Та бүхний мэргэжлийн ур чадвар, бүтээлч, хамтач, шинийг эрэлхийлсэн үйл ажиллагаа улам хөгжиж батжихын ерөөлийг өргөн дэвшүүлье. ТА БҮХЭН САЙХАН БАЯРЛААРАЙ! ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА С.МЭНДСАЙХАН
Дэлгэрэнгүй

Сумдын Засаг дарга нарт статистикийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 12. 17 цаг 30 минут
Сумдын Засаг дарга нарын зөвлөлгөөнд оролцож Статистикийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж 2014 оны ажлын үр дүнг дүгнэж, 2015 онд аймгийн Засаг даргатай байгуулах гэрээнд статистикийн үйл ажиллагааны талаар тусгагдсан 4 заалт арга хэмжээний биелэлтийг ханган ажиллах, хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллого, хүн ам орон сууцны завсрын тооллогыг чанартай зохион явуулахад хамтран ажиллаж анхдагч мэдээллийн чанарыг сайжруулахад Багийн засаг дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлж, ажиллах боломж нөхцөлөөр хангах, хяналт тавьж ажиллах талаар зөвлөлдөж ярилцав.Сумдын Засаг дарга, ИТХТ-ийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт "Баян-Өлгий аймаг Статистикийн товчоон" номыг тархаав.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 12. 17 цаг 07 минут
Аймгийн эдийн засаг нийгмийн 2015 оны 1-р сарын байдлын хэвлэлийн бага хурлыг 2015 оны 2 дугаар сарын 11 өдөр хийлээ.Хэвлэлийн бага хуралд "Наз", "Дербес", "ТВ4" телевиз, "Монгол Заман" сонины сурвалжлагч нар оролцов.
Дэлгэрэнгүй

Хүн амын амьжиргааны 2015 оны доод түвшинг шинэчлэн тогтоов.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 02. 19 цаг 37 минут
Монгол Улсын "Статистикийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, "Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэг, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн "Хүн амын амьжиргааны доод түвшин-ий 2015 онд мөрдөх хэмжээг шинэчлэн баталж 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэлээ.Баруун бүс:/Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг/-164200 төгрөг байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО