Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутнаар Баян-Өлгий аймагаас 3 хүүхэд тодорлоо.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 29. 16 цаг 10 минут
Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 25-д “Улсын хүн ам саяар нэмэгдэх бүрт сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх” заалтыг үндэслэн Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн Энхтүвшин овогтой Хатанболд, Ганбат овогтой Аззаяа нарын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодрууллаа.Гурван сая дахь иргэнийг манай улсын хүн амын тооны албан ёсны статистикийн мэдээлэл болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэнд, спортын яамны мэдээлэлд үндэслэн НҮБ-ын Статистикийн хэлтсээс зөвлөмж болгосон стандарт арга, аргачлалын дагуу ил тод, нээлттэй байдлаар тогтоосон. Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр нийт 180 чацуутан мэндэлсэн байна.180 чацуутны дотор Манай аймгаас Өлгий сумын Хотгор багийн иргэн М.Бекболат, А.Амандых нарын охин /2015 оны 01 сарын 24-ний өдрийн 12:20 минут/,Өлгий сумын Ихбулан багийн иргэн Б.Дашням, В.Алтанцэцэг нарын хүү /2015 оны 01 сарын 24-ний өдрийн 00:00 минут/ , Х.Бахыт, У.Балдаурен нарын охин/2015 оны 01 сарын 24-ний өдрийн 00:55 минут/ тодорлоо. Монгол улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн түүхэн явдал тохиож байгаа баярт мөчид буюу 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 12 цаг 20 минутад Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эцэг М.Бекболат, эх А.Амандых нарын охин болж мэндэлсэн хүүхэдэд Айжулдуз гэж нэр хайрлаж Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 400 тоот тогтоол болон Үндэсний Статистикийн Хорооны баталгаажуулалтыг үндэслэн Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан мөн болохыг тодорхойлсон "Батламж" олгож, аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, нөгөө 2 хүүхэд тус бүрт нь 1 сая төгрөг аймагаас олгохоор шийдвэрлэв.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгуулж хийлгэлээ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 14. 18 цаг 17 минут
Аймгийн 2014 оны нийгэм, эдийн засгийн байдлын хэвлэлийн бага хурлыг уламжлал ёсоор 2015 оны 01 дүгээр сарын 12 өдөр зохион байгуулж өнгөрсөн онд нийгэм эдийн засгийн салбарт олсон ололт, амжилт, хүрсэн түвшингийн талаар төрийн захиргааны байгууллагын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нараар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэсэн.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн хүн амын төрөлт, жилийн өсөлт, бууралт

Нийтэлсэн: 2015 он 01 сар 10. 19 цаг 26 минут
Баян-Өлгий аймагт 2011 онд 2445 хүүхэд төрсөн нь 2010 онд төрсөн хүүхэдийн тоотой харьцуулахад 10.48, 2013 онд төрсөн хүүхэдийн тоог 2012 онд төрсөн хүүхэдийн тоонд харьцуулбал 8.48 хувийн жилийн өсөлт гарч, харин 2010 онд төрсөн хүүхэдийн тоог 2009 онтой харьцуулбал 232 хүүхэдээр буюу 13.62 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн хүн амын тоо, өсөлт, бууралтын хувь

Нийтэлсэн: 2015 он 01 сар 08. 10 цаг 39 минут
Тус аймгийн хүн амын тоо, өсөлтийн хувийг сүүлийн 5 жилээр харьцуулж үзэхэд 2010 онд 4.1 хувиар, 2011 онд 0.5 хувиар буурсан нь 2009 онд өвөлжилт хүндэрч ган зуд болсонтой холбогдуулан амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан ихээхэн айл өрхүүдэд гадаад болон дотоодод шилжин явсан нь нөлөөлсөн бол 2013 онд 2.2 хувь, 2014 онд 2.6 хувь өссөн нь төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнгийн илэрэл, хүүхэдийн мөнгө олгож буйтай холбоотой нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 30. 12 цаг 31 минут
Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр манай аймаг 1 сая 883180 толгой мал тооллуулж, өнгөрсөн оноос 17.4 хувиар буюу 279100 толгойгоор өссөн байна.Үүнд:Тэмээ 4671, адуу 69553, үхэр 127426, хонь 799637, ямаа 881893 толгойд хүрсэн байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын хяналтын ажлаар хөдөө сумуудад ажиллав.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 17. 19 цаг 56 минут
Жилийн эцсийн мал тооллогын хяналтын ажлаар Бугат, Улаанхус, Толбо, Буянт сумуудад ажиллаж мал тооллогын ажлын явц байдал, малыг хэрхэн тоолсон байдал, тоологч нарын ажлын чанар, хяналтын тооллого сумын удирдлагуудаас зохион байгуулсан байдал болон эдгээр сумуудын 32 өрхөд хяналтын тооллогыг газар дээр нь зохион байгуулж, малыг нүдээр нэгбүрчлэн тоолж тоологч нарын тухай айл өрхийн малыг тоолж үлдээсэн цоохортой туулгаж нягтлан шалгаж, малчидын ахуй амьдрал, өвөлжилтийн байдлын талаар аймгийн радиогийн сурвалжлагчийг дагуулан явж ярилцлага зохион байгуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сонсогчидод сурталчилан ажилласан.
Дэлгэрэнгүй

Барилгын материалын үнэ 2014 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 12 сар 15. 15 цаг 34 минут
2014 оны 11-р сарын 20-ны байдлаар барилгын материал Цементийн үнийг толиулав. Үүн:Цемент Нэг уут ОХУ-17500 төгрөг, Цемент Нэг уут БНХАУ -14000 төгрөгийн үнэтэй байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын ажлын талаар сумдын Засаг дарга, орлогч дарга нартай уулзалт зохион байгуулав.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 05. 14 цаг 44 минут
Нийт сумдын засаг дарга, орлогч дарга нарын нэгдсэн цугларалт аймагт болсон үеийг ашиглаж сумдын удирдлагуудад өнгөрсөн жилийн мал тооллогын үед гарсан алдаа дутагдлыг нэр зааж хэлж өгч энэ жил жилийн эцсийн мал тооллогын ажлыг чанартай зохион байгуулахад анхаарч Багийн засаг дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын статистикийн мэдээ, тайлангийн үнэн бодит байдлыг хангах, иргэдэд статистикийн үйлчилгээг улам ойр болгох, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг чанартай зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг захиж харилцан санал бодлоо солилцов. Энэ жилийн мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн тоологын ажлыг “Статистикийн тухай” Монгол улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолд зааснаар уламжлал ёсоор 2014 оны 12-р сарын 7-ноос эхлэн 10 хоногт багтаан явуулна.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2014 оны тооллогын маягтанд шинээр нэмэгдсэн үзүүлэлт бол тавиул малыг эзэмшигч өрхийн мэдээлэл шинээр нэмэгдсэн.Мал тооллогын явцад тавиул мал тооллогод бүрэн хамрагдахгүй орхигдох тохиолдол гардаг байсаныг таслан зогсоох зорилгоор энэ жилээс эхлэн тавиул малыг эзэн нь өөрөө хүсвэл өөрийн нэр дээр тооллуулах бүрэн боломжтой болсон ба мал тооллого эхлэхээс өмнө тавиул малыг эзэмшигч тухайн багийн засаг даргад хүсэлт гаргаж өөрийн регистрийн дугаар, овог, нэрийг цахим үнэмлэхэнд бичигдсэнээр үнэн зөвөөр бичиж мал маллагч малчинд хүргүүлсэн байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО