Малчдын анхааралд

Нийтэлсэн: 2018 он 02 сар 27. 10 цаг 41 минут
Малчдын тэтгэвэрт гарах насыг урагшлуулсантай холбогдуулан "Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар" гарсан. Үүнд малчин-даатгуулагчийн малчнаар ажиллаж байсан хугацааг тооцохдоо мал тооллогын жил бүрийн бүртгэл "А" данснаас архивын лавлагаа авч олгож байгаа. -Аймгийн Статистикийн хэлтэст 1990-2013 он хүртэл мал тооллогын дүнг сумаас "А" дансны нэгтгэлээсээ гаргаж сумын дүнгээр мал тооллогын дүнг тушаадаг байсан бөгөөд "А" дансны нэгтгэл / өрх бүрийн гар картнаас малчдын нэрсээр гаргаж нэгтгэсэн нэгтгэл/ сумандаа үлддэг. -2013-2016 онуудад мал тооллогын цахим программтай болж малчин өрхийн нэрээр мал тооллогын дүн нэгтгэгдэн ирж, Монгол банкинд малчин өрхийн малын тоо 5 төрлөөрөө ҮСХ-ноос мэдээллийг шууд дамжуулж иргэд хурдан шуурхай зээл авах үйлчилгээ авдаг болсон.
Дэлгэрэнгүй

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нар гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 15. 10 цаг 04 минут
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Баян-Өлгий аймгийн Засаг дарга А. Гылымхан нар гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Нийтэлсэн: 2018 он 02 сар 15. 09 цаг 42 минут
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг болж өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 178000 болж 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 175600 болж 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 182600 болж 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 174000 болж 8300 төгрөг буюу 5.0 хувиар тус тус нэмэгджээ.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсээс сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын дарга нарын сургалтанд мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 21 цаг 25 минут
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас тус аймгийн бүх сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын дарга болон нийгмийн бодлогын түшмэл, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд 2 хоногийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар аймгийн хэлтэс, агентлагуудаас холбогдох мэдээ, мэдээлэл мөн цаашид анхаарах асуудлын талаар илтгэн танилцуулсан ба Статистикийн хэлтсээс “Эдийн засгийн салбаруудын тайланг гаргахад анхаарах зарим асуудлын талаар тус хэлтсийн дарга мэдээлэл хийв.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 01 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 18 цаг 17 минут
2018 оны 1-р сарын байдлаар 245 эх амаржиж, амьд төрөлт 247 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 5 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 3 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 2.4, нас баралт 0.4, ердийн цэвэр өсөлт 2.0 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр өссөн, нас баралт 0.1 пунктээр буурсан, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр нэмэгдсэн байна.Цагдаагийн газрын мэдээгээр 31 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хэрэг буюу 18.4 хувиар буурсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 0.9 хувиар, 2016 оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 6.8 хувиар тус тус өссөн байна. АИ-80 бензин 2.9 хувиар, АИ-92 2.6 хувиар, дизелийн түлш 16.0 хувиар тус тус өссөн.Том малын зүй бус хорогдол 8215 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 5369 толгой буюу 2.9 дахин өссөн байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 2079.8 сая төгрөг болсон байна.Төсвийн орлогын төлөвлөгөө 80.0 хувиар биелэгдэж 141.1 сая төгрөгөөр тасарсан,төвлөрсөн төсвийн татварын орлого 34.6 хувиар, үүнээс дотор аж ахуйн нэгжийн орлого 26.7 хувиар, НӨАТатвар 37.0 хувиар давж биелэгдэж, харин агаарын бохирдлын төлбөр 10.6 хувиар, хүн амын орлого, хөрөнгийн албан татвар, бусад татвар, төлбөр хураамж зэрэг татварын төрлүүд 22.7-52.5 хувиар тус тус тасалсан байна. Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд 2.6 тэрбум төгрөгийн зузаатгал авч 4.1 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 132.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 22.9 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 4.57 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин өссөн байна, чанаргүй зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар багассан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 17 цаг 45 минут
2018 оны 1 дүгээр сарын аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаарх хэвлэлийн бага хурлыг 2 дугаар сарын 14 өдрийн 16 цагт хийллээ.Уг арга хэмжээнд Өлгий сумын нийгмийн ажилтанууд, Багийн Засаг дарга нар, түүний туслах нийтдээ 20 хүн оролцов.Хэвлэл мэдээллийн ажилтанууд болон Өлгий сумын ажилтануудад 1 дүгээр сарын эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтүүдээс гадна, Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоосон талаар мэдээллээ.Үүнд:Баруун бүсэд 178000 төгрөг, Хангайн бүсэд 182600 төгрөг, Зүүн бүсэд 174000 төгрөг, Төвийн бүсэд 175600 төгрөг, Улаанбаатар хотод 198600 төгрөг болсоныг сануулж хэллээ.
Дэлгэрэнгүй

Цэвэр агаар-идэвхтэй хөдөлгөөн бүх нийтийн өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 05. 22 цаг 57 минут
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар болон Биеийн тамир, спортын газартай хамтран чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, өвлийн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор Толбо нуурт Цэвэр агаар-идэвхтэй хөдөлгөөн бүх нийтийн өдөрлөг зохион байгуулахад Статистикийн хэлтсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ идэхтэй оролцов.
Дэлгэрэнгүй

Хамтарсан төлөвлөгөө, удирдамж боловсруулан баталлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 05. 22 цаг 48 минут
Тус хэлтэс нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Эрүүл мэндийн газартай хамтран төлөвлөгөө, удирдамж баталж, сумдад улсын байцаагчийн эрхийн дагуу мэдээ, тайлангийн гаргалт, үнэн бодит байдлыг анхан шатны баримттай тулгаж шалгах, мэдээлэл цуглуулж буй ажлын явц, хамралт, мэдээллийг хэрхэн цуглуулж байгаатай холбогдуулан нягтлан танилцах, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн өөрчлөлтийн тухай бүрийн хөтлөлт, шивэлтийн явцыг үзэж, зөрчлүүдийг цэгцэлж арилгасан байдлыг хянах, хагас жилийн малын түүвэр судалгаа болон Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаанд хамрагдсан нэгжүүдэд мониторинг хийх, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх 2 байгууллагын улсын байцаагч нартай хамтран ажиллахаар болов.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 6-р сарын  13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1026
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 7266
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 96333
Бензин, А-80 1630
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1800