Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 7-р сарын 02-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 07 сар 04. 15 цаг 10 минут
Хүнсний гол нэрийн барааны үнэ 2014 оны 7-р сарын 02-ны өдрийн байдлаар нэг килограмм хонины ястай махны үнэ 6300 төгрөг, үхрийн ястай махны үнэ 6500 төгрөг, ямааны ястай мах 5500 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувиар буурч, нэг килограмм цагаан будааны үнэ 1.6 хувиар өсч, бусад гол нэрийн барааны үнэ өөрчлөлтгүй байна.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 6-р сарын 18-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 06 сар 20. 18 цаг 11 минут
2014 оны 6-р сарын 18-ны өдрийн байдлаар нэг килограмм хонины ястай мах 6266 төгрөг, үхрийн ястай мах 5500 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.6 хувиар, үхрийн ястай махны үнэ 8.3 хувиар буурч, нэг килограмм цагаан будааны үнэ 3.3 хувиар, ноолуурын үнэ 12.7 хувиар нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллийн санг ашиглах талаарх сургалт хийгдэж байна.

Нийтэлсэн: 2014 он 06 сар 15. 22 цаг 19 минут
Засаг захиргааны анхан шатны нэгжид хүн ам, өрхийн мэдээллийн санг сайжруулах шаардлагын үүднээс сум, багуудтай хамтарч иргэдийг хүн ам, өрхийн бүртгэлд бүрэн хамруулах, мэдээллийн бүрдэлтийг хангах, чанарыг сайжруулах, мэдээллийн давхардал болон алдааг арилгах талаар багагүй ажлыг зохион байгуулж эхлээд байгаа ба “Хүн ам, өрхийн мэдээллийн санг ашиглах тухай” сургалтыг сумын төрийн сангийн төлөөлөгч, багийн Засаг дарга нарыг хуваарийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 5-р сарын 28-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 05 сар 30. 18 цаг 16 минут
2014 оны 5-р сарын 28-ны өдрийн байдлаар нэг килограмм хонины ястай мах 6500 төгрөг, үхрийн ястай мах 6000 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад ямааны ястай махны үнэ 2.9 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 2.7 хувиар, 1 литр шингэн сүүний үнэ 13.3 хувиар, ноолуурын үнэ 7.7 хувиар буюу 5000 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 5-р сарын 21-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 05 сар 22. 11 цаг 09 минут
2014 оны 5-р сарын 21-ний өдрийн байдлаар нэг килограмм хонины ястай мах 6500 төгрөг, үхрийн ястай мах 6166 төгрөг, ямааны ястай мах 5833 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад ямааны ястай махны үнэ 14.3 хувиар, ноолуурын үнэ 5.8 хувиар буюу 4000 мянган төгрөгөөр буурч, нэг килограмм 1-р зэрэгийн гурилын үнэ 14.3, үхрийн ястай махны үнэ 2.8 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны 5-р сарын 14-ны байдлаар

Нийтэлсэн: 2014 он 05 сар 17. 13 цаг 11 минут
2014 оны 5-р сарын 14-ний байдлаар нэг килограмм хонины ястай мах 6500 төгрөг, үхрийн ястай мах 6000 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгийн үнэтэй байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад ямааны ястай махны үнэ 14.3 хувиар, ноолуурын үнэ 15.0 хувиар буюу 9000 мянган төгрөгөөр нэмэгдэж, шингэн сүүний үнэ 25.0 хувиар буурч бусад барааны үнэ өөрчлөлтгүй байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн "Статистикийн эмхэтгэл-2013 он" хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2014 он 05 сар 12. 16 цаг 10 минут
Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан “Статистикийн эмхэтгэл-2013”-ыг хэвлэмэл байдлаар бэлтгэн гаргалаа.Статистикийн эмхэтгэлийг улам боловсронгуй хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор нэр томъёоны тайлбарыг тухайн бүлэг бүрийн өмнө оруулж, тодотгол, тайлбарыг хийснээрээ онцлогтой.Эмхэтгэлийн ерөнхий загварыг шинэчлэн, нийгэм, эдийн засгийн салбаруудаар нэгдсэн таних тэмдэг лого бий болгож оруулж өгсөн.Статистикийн шинэ эмхэтгэлээс Баян-Өлгий аймгийн эдийн засаг, хүн ам, нийгэм, аж үйлдвэрлэл болон бусад салбарын сүүлийн 4 жилийн статистикийн динамик үзүүлэлттэй танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2014 он 05 сар 12. 15 цаг 58 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 2014 оны 04 сарын 09-нд аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд: Аймгийн "Дербес", "Наз" телевизүүд болон “Монгол Заман”, “ЖанаДауир” сонины хэвлэлийн төлөөлөгч, сурвалжлагч, сэтгүүлч нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО