Сумдын улсын бүртгэл, статистикийн ажилтан нарт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 03 сар 01. 14 цаг 52 минут
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын шийдвэрээр сумдын улсын бүртгэгч нарт нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.Сургалтыг дараах 3 сэдэвээр явууллаа.-Бүртгэл статистикийн байгууллагын тогтолцоо, -Сонгуулийн хууль,-Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын үзэл баримтлал хийгдэх ажлын талаар зааж харилцан мэдээлэл солилцов.
Дэлгэрэнгүй

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн семинарт оролцлоо.

Нийтэлсэн: 2016 он 03 сар 01. 11 цаг 50 минут
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон хөдөлмөрийн хэлтэсээс 2015 онд хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны цаашдын бодлого, төлөвлөлтийн талаар зохион байгуулсан семинарт оролцож, салбарын албан хаагч нарт орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн талаарх статистикийн тоо мэдээлэл,үндэсний хэмжээнд хийгдэж буй ажиллах хүчний судалгааны зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 01 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 02 сар 17. 17 цаг 48 минут
2016 оны нэгдүгээр сарын байдлаар 223 эх амаржиж, амьд төрөлт 223 болж өмнөх оны түвшинд байна.Нялхсын эндэгдэл 13 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 4 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 58 байна. Амбулаториор давхардсан тоогоор 33.3 мянган хүнд үзлэг хийгдэж, 2735 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2015 оны үзүүлэлтүүдийн дүнг танилцууллаа.

Нийтэлсэн: 2016 он 01 сар 13. 15 цаг 49 минут
Аймгийн эдийн засаг нийгмийн байдлын 2015 оны үр дүнгийн урьдчилсан тоон, үзүүлэлтүүд болон гарсан үр дүнг аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцууллаа.Үүнд:тус аймаг түүхэндээ анх удаа 2 саяаас дээш буюу 2014046 толгой мал тооллуулж шинэ онтой золгосон, 2761 эх амаржиж, амьд төрөлт 2770 болж өмнөх оныхоос 19 хүүхдээр буурсан, нялхсын эндэгдэл 69 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 3 хүүхдээр нэмэгдсэн,амбулаториор давхардсан тоогоор 374.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 27283 хүн хэвтэн эмчлүүлсэн, халдварт өвчнөөр 614 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 63.3 хувиар нэмэгдсэн, эхийн эндэгдэл 2 гарсан байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын дүн гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 01 сар 12. 00 цаг 09 минут
Баян-Өлгий аймгийн 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарлаа.Тус аймаг түүхэндээ анх удаа 2 саяаас дээш ялангуяа 2021046 толгой мал тооллууллаа, Үүнээс Тэмээ 4717, Адуу 77291, Үхэр 144761, Хонь 850620, Ямаа 943651 толгой, өнгөрсөн онтой харьцуулбал 107,3 хувиар буюу 137436 толгой малаар нэмэгдэж өссөн, нийт малын 41,4 хувийг хээлтэгч мал эзэлж байна.Хамгийн их мал тооллуулсан сумаар -Цэнгэл, хамгийн их тэмээтэй сумаар Улаанхус, Хамгийн их адуутай сумаар Дэлүүн, хамгийн их үхэртэй сумаар Дэлүүн, хамгийн их хоньтой сумаар Цэнгэл, хамгийн их ямаатай сумаар Цэнгэл сум тодорч байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2015 оны 11 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 12 сар 13. 16 цаг 07 минут
2015 оны 11 сарын байдлаар 2550 эх амаржиж, амьд төрөлт 2559 болж өмнөх оны мөн үеийнхээс 28 хүүхдээр буурсан байна.Нялхсын эндэгдэл 62 болж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1 хүүхдээр нэмэгдсэн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1007 болж өнгөрсөн оны мөн үеэс 520 хүнээр буюу 34.1 хувиар буурсан.Нийт ажилгүйчүүдийн 54.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 62.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Оны эхнээс 1305 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 1043 хүн зуучлагдаж ажилд орсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр 251 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 хувиар бага байна.Оны эхнээс 566 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.8 хувиар бага байна. Гэмт хэргийн улмаас 457.3 сая төгрөгийн хохирол учруулсаны 74.3 хувийг барагдуулсан байна. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 61.8 хувийг хөнгөн, 35.5 хувийг хүндэвтэр, 2.0 хувийг хүнд, 0.8 хувийг онц хүнд гэмт хэрэг эзлэж байна. Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 14, хүүхэд оролцсон гэмт хэрэг 11, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 13 гарсан байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 46 гарсан нь өнгөрсөн оныхоос 28.1 хувиар буурсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2015 оны 11 дүгээр сарын байдлаар жилийн эцэстэй харьцуулахад 2.7 хувиар,өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус буурсан байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам орон сууцны завсрын 2015 оны тооллогын хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийн алдааг засах талаар сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 12 сар 13. 15 цаг 55 минут
Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хүн ам, өрхийн үзүүлэлтүүдийн алдааг хэрхэн засаж заларуулах, Засгийн газрын 2013 оны 280 дугаараар тогтоолын хавсралтаар хийгдсэн төв суурин газрын хаягжилт, өрхийн байршлыг газар зүйн мэдээллийн санд хэрхэн тэмдэглэх, цэг хатгах талаар аймгийн төвийн 12 Багийн засаг дарга, тооллогын гэрээт ажилтануудад сургалт зохион байгуулж, хүн ам өрхийн мэдээллийн сангийн программд ажиллах гарын авлага заавар бэлтгэн өгч, дадлага хийлгүүлэн зааварчилж сургалт хийллээ.
Дэлгэрэнгүй

Хүн ам орон сууцны завсрын тооллого, мал тооллогын сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 26. 15 цаг 20 минут
Хүн ам орон сууцны завсрын тооллогын явц мэдээллийн сангийн баяжилт, хүн ам, өрхийн үзүүлэлтүүдийн уялдааны алдаануудыг хэрхэн засах, 183 хоногоос дээш хугацаагаар хаягандаа амьдардаггүй иргэдийг бүртгэлжүүлэх, хүн ам өрхийн мэдээллийн санд тэмдэглэх, 2015 оны жилийн эцсийн мал тооллого болон шинэчлэгдсэн программын тухай болон цаашид анхаарах асуудлын талаар сумын төсөв төрийн сангийн мэргэжилтэн, тооллогын гэрээт ажилтануудад зориулсан сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр аймагт зохион байгууллаа.Хүн ам, орон сууцны завсарын тооллогын зорилго, ач холбогдол, иргэдийн тооллогод оролцох үүргийн талаар сурталчилгааны шторк, үгэн зар, анонс, самбар, зурагт хуудас зэргээр Наз, Дербес, ТВ-4 телевиз, МҮОТВ салбар телевиз, аймгийн “Заман” сонин, орон нутгийн радио зэрэг мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж байна. Жилийн эцсийн мал тооллогын маягт, мэдээллийн сан бүрдүүлэлт, мал бүхий иргэдийн эрх, үүрэг хариуцлага, тооллогын ач холбогдол, мөн чанар, өмнөх жилүүдэд гарч байсан алдаа дутагдлуудын талаар тодорхой чиглэл үүргийг аймгийн комиссоос сумдын тооллогын комисст өглөө.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 04 дүгээр сарын 15-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 893
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3600
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 2500
8 Ноолуурын үнэ, 1 кг 59000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


 МЭДЭЭ, ТАЙЛАНГИЙН МАЯГТ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


ПРОГРАММ ХАНГАМЖ МЭДЭЭ, ТАЙЛАН

ХАӨМС ШИНЭ ХУВИЛБАР 
ТАТАХ


       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2016-4-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
99901
              2017 оны 3-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
694
                 2017 оны 3-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
14
             2017 оны 3-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   3.4 (%)
                 2017 оны 3-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  96
            2017 оны 3-р сарын байдлаар
         6.Инфляци
                
2.6 (%)
           2017 оны 3-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 83

          2017 оны 3-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               1973.6

       2017 оны 3-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН