Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 09 сар 14. 11 цаг 03 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн эхний 8 сарын байдлын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нарт зориулан хэвлэлийн бага хурал хийллээ.Хэвлэлийн бага хуралд аймгийн холбогдох агенлагийн мэргэжилтэнүүд, сумын төрийн сангийн төлөөлөгч нар оролцов.2015 оны эхний 8 сарын байдлаар 1920 эх амаржиж, амьд төрөлт 1926 болж өмнөх оны мөн үеийнхээс 64 хүүхдээр илүү байна. Нялхсын эндэгдэл 45 болж, өнгөрсөн оны мөн үеийнтэй харьцуулахад 2 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 23 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хүүхдээр буурсан байна. Урьдчилсан байдлаар 2015-2016 оны хичээлийн жилийн эхэнд ерөнхий боловсролын 43 сургуульд 19630 суралцагч, 35 цэцэрлэгт 4271 хүүхэд хамрагдсан байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс ерөнхий боловсролын сургуулийн суралцагч 21.6 хувь буюу 3484 хүүхдээр, сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 16.1 хувь буюу 4271 хүүхдээр тус тус нэмэгдсэн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1131 болж өнгөрсөн оны мөн үеэс 437 хүнээр буюу 27.9 хувиар буурсан. Нийт ажилгүйчүүдийн 46.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 62.6 хувийг 15-34 насны залуучууд, үүний 34.9 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 777 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 615 хүн зуучлагдаж ажилд орсон байна. Цагдаагийн газрын мэдээгээр эхний 8 сард 185 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувиар бага байна. Нийт гэмт хэргийн 45.9 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 28.1 хувийг хулгай, 8.6 хувийг эзэнгүй хэрэг, 17.3 хувийг бусад гэмт хэрэг, 19.5 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. Оны эхнээс 412 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.9 хувиар бага байна. Аймгийн хэмжээгээр 50350.0 тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгээс одоогоор 42019.0 тн хадлан бэлтгэж төлөвлөгөө 16.5 хувиар тасарсан байна. Ургац хураалтын явцын мэдээгээр 635.7 тн төмс, 375.1 тн хүнсний ногоо, 5.5 тн үр тариа хураасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үр тариа 15.6 тн-оор бага, төмс 199.0 тн, хүнсний ногоо 132.5 тн-оор илүү байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны завсрын тооллогын хаягжилтын талаар нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 09 сар 14. 10 цаг 53 минут
Хүн ам орон сууцны завсрын тооллогын хүрээнд өрхийн байршил тодорхойлохтой холбоотойгоор Хүн ам өрхийн мэдээллийн сан дахь өрхийн хаягийг Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолын хавсралт журамд заасны дагуу нэгдсэн нэг стандартад нийцүүлэн засварлах, хаягжуулах ажлыг сумын төвийн багуудад хийж хэрэгжүүлэх зориолгоор аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газартай хамтран сумын газрын даамал, төрийн сангийн төлөөлөгч, сумын төвийн багийн засаг дарга нарыг оролцуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн сургалтыг зохион байгуулж хийллээ.Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Т.Манкей оролцож үг хэлэв.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны 7 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 08 сар 12. 17 цаг 54 минут
2015 оны эхний 7 сарын байдлаар 1676 эх амаржиж, амьд төрөлт 1682 болж өмнөх оны мөн үеийнхээс 26 хүүхдээр илүү байна. Нялхсын эндэгдэл 46 болж, өнгөрсөн оны мөн үеийнтэй харьцуулахад 3 хүүхдээр буюу 6.5 хувиар буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 26 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хүүхдээр буурсан байна. Амбулаториор давхардсан тоогоор 225.8 мянган хүнд үзлэг хийгдэж, 17104 хүн хэвтэн эмчлүүлж, халдварт өвчнөөр 241 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.9 хувиар нэмэгдсэн. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 17756 хүнд 165.9 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 941 болж өнгөрсөн оны мөн үеэс 610 хүнээр буюу 39.3 хувиар буурсан. Нийт ажилгүйчүүдийн 54.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 61.1 хувийг 15-34 насны залуучууд, үүний 34.2 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 677 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 530 хүн зуучлагдаж ажилд орсон байна. 606 хүн шинэ ажлын байртай болсоны 14.4 хувь нь ХАА, 34.0 хувь нь боловсруулах үйлдвэрт, 8.3 хувь нь барилгын салбарт, 26.4 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, 1.0 хувь төр захиргааны байгууллагуудад бий болсон байна. Цагдаагийн газрын мэдээгээр эхний 7 сард 171 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.8 хувиар бага байна. Нийт гэмт хэргийн 45.0 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 26.3 хувийг хулгай, 11.1 хувийг эзэнгүй хэрэг, 18.7 хувийг бусад гэмт хэрэг, 18.1 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. Оны эхнээс 354 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7 хувиар бага байна. Гэмт хэргийн улмаас 284.6 сая төгрөгийн хохирол учруулсаны 95.2 хувийг барагдуулсан байна. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 62.0 хувийг хөнгөн, 35.7 хувийг хүндэвтэр, 2.3 хувийг хүнд гэмт хэрэг эзлэж байна. Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 9, хүүхэд оролцсон гэмт хэрэг 7, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 9 гарсан байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 31 гарсан нь өнгөрсөн оныхоос 32.6 хувиар буурсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2015 оны 7 дугаар сарын байдлаар жилийн эцэстэй харьцуулахад 5.5 хувиар буурч, өмнөх сартай харьцуулахад 1.3 хувиар өссөний дотор барааны бүлгээр авч үзвэл хүнсний бараа, согтууруулах бус ундаа 3.9 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 3.7 хувиар, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 0.1 хувиар өсч, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 0.1 хувиар, тээвэр 0.7 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ 1.3 хувиар буурсан байна.Өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад элсэн чихэр 2.6 цагаан будаа 11.5, шингэн сүү 10.7 хувиар өсч, дотоодын 1-р зэргийн гурил 4.5, хонины мах 7.0, үхрийн ястай мах 18.5, ямааны ястай мах 3.7, ноолуур 15.4, , АИ-80 бензин 7.8, АИ-92 3.8, дизелийн түлш 4.1 хувиар тус тус буурсан байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны завсрын тооллогын гэрээт ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 23. 14 цаг 59 минут
Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогод ажиллах гэрээт ажилтнуудад 2015 оны 7 дугаар сарын 20,21-ны өдөрүүдэд аймгийн Холбооны газрын сургалтын танхимд хүн ам, орон сууцны тооллогын зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг хэрхэн нөхөх,хаягжилтыг нэгдсэн стандартын дагуу хийж хэрэгжүүлэх, газар зүйн мэдээллийн систем, кадастрын талаар болон хүн ам, өрхийн мэдээллийн сан дээр ажиллах талаар сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Сургалтанд нийт 16 хүн хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

"Дербес", "ТВ4" телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөв.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 09. 11 цаг 51 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн 2015 оны эхний хагас жилийн үр дүн, статистикийн үндсэн үзүүлэлтүүдийн хүрсэн түвшний талаар аймагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болох "ТВ4", "ДЕРБЕС" телевизийн сурвалжлагч нарт дэлгэрэнгүй ярилцлага өгч сонирхсон асуултанд хариулан хэвлэлийн бага хурал хийв..Эхний хагас жилд 1436 хүүхэд төрсөн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48 хүүхэдээр их, нас барсан хүний тоо 289 болж 20.9 хувиар өссөн, нялхсын эндэгдэл 40 гарч 4.8 хувиар багассан,бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1442 болж 5.1 хувиар багассан, гэмт хэргийн тоо 140 тохиолдол гарч 6.7 хувиар бага, төсвийн оролого 10.2 хувиар давж биелэгдсэн, 776.4 мянган төл бойжуулж, 907.7 га-д тариалалт хийсэн зэрэг амжилтаар Хүннү улс байгуулагдсаны 2224 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг угтав.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны завсрын тооллогын комиссын анхдугаар хуралдаан боллоо.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 04. 10 цаг 46 минут
Баян-Өлгий аймгийн хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймгийн комиссын анхдугаар хуралдаан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тасалгаанд боллоо.Хуралдааныг аймгийн ЗДТГазрын дарга Т.Манкей нээж үг хэлэв. Хуралд ирвэл зохих 18 гишүүдээс 13 гишүүн буюу 72.2 хувийн ирцтэй оролцов.Хуралдаанд хүн ам орон сууцны завсрын тооллогын комиссын орлогч дарга Х.Бахыт Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймгийн комисс байгуулагдсан тухай гарсан аймгийн Засаг даргын 2015 оны 1/282 захирамж, бүрэлдэхүүн, комиссын ажиллах журам, завсрын тооллогын үзэл баримтлал болон тооллогын зорилго, ач холбогдол, үйл ажиллагаа, бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажлууд зэргийг танилцуулж, хэлтсийн ахлах мэргэжилтэн, тооллогын комиссын нарийн бичгийн дарга Х.Рыс хүн ам өрхийн мэдээллийн сангийн талаар товч мэдээлэл хийж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга К.Баймурат,аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга Л.Өнөржаргал, Холбооны газрын дарга А.Досымбек нарын сонирхсон асуултанд хариулж мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

Ажиллах хүчний түүвэр судалгааны үр дүнгээр танилцуулга бэлтгэв.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 02. 13 цаг 05 минут
Монгол Улсын "Статистикийн тухай" хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, төр захиргааны байгууллагын ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалж болоход уг судалгааны зорилго оршиж байгаа юм.Уг судалгаанд 2014 онд манай аймагаас бүх сумаас 480 өрх сонгогдож судалгаанд хамрагдсан.Нийт 103,1 мянган хүн хамрагдсаны 49,0 хувийг эрэгтэйчүүд, 51,0 хувийг эмэгтэйчүүд эзэлж, аймгийн бүртгэлтэй нийт хүн амын 88,6 хувь нь өрхөд, 11,4 хувь нь өрхөөс гадуур амьдардаг байна. Судалгаанд хамрагдсан хүний тоогоор манай аймаг хамгийн их буюу 28.38 хувийг эзэлж байна. Эдийн засгийн идэвхгүй хүн ам бол хөдөлмөрийн насны эдийн засгийн идэвхтэй хүн амд хамрагдаагүй хүн ам, хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам, хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулдаг ба манай аймагт 17552 хүн байгаа нь баруун бүсийн идэвхгүй хүн амын 28.43 хувийг эзэлж байна. Хүн амын тооны өсөлтийг дагаад ажиллагсадын тоогоор баруун бүсэд тэргүүлдэг бол ажилгүй иргэдийн тоогоор мөн хамгийн олонхи болж баруун бүс дотор 44.1 хувийг, улсын дүнгийн 10.9 хувийг эзэлж байна.Энэ нь ажлын байр хомс, хөдөлмөрийн насны хүн амын тооны өсөлтийг дагаад ажлын байр нэмэгдэхгүй байгааг харуулж байна.Хөдөлмөр эрхлэлтийн түвшин гэдэг нь ажиллагсдын тооны 15-аас дээш насны хүн амд эзлэх хувиар илэрхийлэгддэг бөгөөд 56.2 хувьтай байгаа нь улсын түвшингээс 1.0 хувиар, баруун бүсээс 8.2 хувиар бага байна.Хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 14.0 пунктээр өндөр байгаа нь ажилгүй иргэдийн дотор эмэгтэйчүүдийн хувийн жин өндөр байгаатай холбоотой байна. Үүнээс үзэхэд хөдөлмөр эрхлээгүй хүний тоо манай аймагт баруун бүсийн аймгуудын дотор хамгийн их буюу 10.4 мянга хүн байна. Ажилгүйдлийн түвшин баруун бүсийн аймгуудын дотор манай аймаг хамгийн өндөр буюу 22.5 хувьтай байна.Энэ үзүүлэлт улсын дундажаас 14.6 хувиар, баруун бүсийн дундажаас 9.2 пунктээр өндөр,энэ нь ажлын байр хомс, ажиллах хүч илүүдэлтэй, төв суурин газар руу төвлөрөл ихтэй байгаатай холбоотой.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 11 цаг 54 минут
2015 оны 5-р сарын аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар хэвлэлийн бага хурлыг 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн 10.00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Рыс,мэргэжилтэн Ш.Манзелхан, Н.Манаргүл нар хариуцан зохион байгуулж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд аймгийн хөдөө аж ахуйн газраас мэргэжилтэн, Эрүүл мэндийн газар, аймгийн ЗДТГазрын салбарын бодлого хариуцсан мэргэжилтэнүүд зэрэг холбогдох төрийн байгууллагын төлөөлөлүүд оролцлоо.Хэвлэлийн бага хурлыг орон нутгийн ТВ4,НАЗ телевиз,орон нутгийн Заман сонины сурвалжлагч нар оролцож сурвалжлав.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 03 дүгээр сарын 15-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 893
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3600
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 2500
8 Ноолуурын үнэ, 1 кг 59000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2016-4-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
99689
              2017 оны 2-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
437
                 2017 оны 2-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
9
             2017 оны 2-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   3.6 (%)
                 2017 оны 2-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  64
            2017 оны 2-р сарын байдлаар
         6.Инфляци
                
2.8 (%)
           2017 оны 2-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 58

          2017 оны 2-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               1111.3

       2017 оны 2-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН