Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 08 сар 13. 06 цаг 44 минут
2019 оны эхний 7 сарын байдлаар 1758 эх амаржиж, амьд төрөлт 1764 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 буюу 2.0 хувиар нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 16.8, нас баралт 3.3, ердийн цэвэр өсөлт 13.5 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр буурсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 7-р сарын байдлаар 916 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 123 хүнээр буюу 13.4 хувиар буурсан байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 51.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Цагдаагийн газрын мэдээгээр эхний 7 сарын байдлаар аймгийн хэмжээнд 191 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хэрэгээр буюу 4.0 хувиар буурсан байна.Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.1 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн Өврийн дэвтэр 2018 он

Нийтэлсэн: 2019 он 08 сар 08. 03 цаг 43 минут
Баян-Өлгий аймгийн эдийн засаг нийгэм, ёс заншил өв уламжлал, алдар цуутай хүмүүсийн нэр, биеийн тамир, урлаг спорт, нутгийн бренд бүтээгдэхүүн, үйлчилгээ, аялал жуулчлал, ядуурлын түвшин, дотоодын бүтээгдэхүүний цар хүрээ, аймгийн долоон гайхамшиг болох Цамбагарав уул, Бага ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг, Толбо нуур, Потанины мөсөн гол, Бага Түргэний хүрхрээ, Ёлтын сав газар, Алтай таван богдын байгалийн цогцолборт газар зэргийн товч танилцуулгыг багтаасан өврийн дэвтэр бэлтгэгдэж бэлэн болж гарлаа.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн статистикийн эмхэтгэл

Нийтэлсэн: 2019 он 07 сар 24. 02 цаг 33 минут
Баян-Өлгий аймгийн 2018 оны статистикийн эмхэтгэл 15 бүлэг, 82 хуудастайгаар бэлтгэгдэж гарлаа.Эдийн засаг нийгмийн бүхий л салбарын сүүлийн 5 жилийн статистикийн тоон үзүүлэлтүүдээс бүрдсэн уг эмхэтгэлийг боловсруулж бэлтгэн, хянан тохиож хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүллээ.Энэ жилийн эмхэтгэлд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнгийн хүснэгтүүдийг нэмж оруулсан болно.Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оныхоос 0.5 пунктээр буурсан бол ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оныхоос 0.2 пунктээр буурсан байна.Ядуурлын шугам нь нэг хүнд хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авахад шаардагдах зардал юм.2018 оны нэг хүнд сард ногдох ядуурлын шугам 166'580 төгрөг байна.
Дэлгэрэнгүй

Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 07 сар 23. 02 цаг 41 минут
Эхний хагас жилийн байдлаар 1466 эх амаржиж, амьд төрөлт 1472 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүүхдээр бага байна.Нялхсын эндэгдэл 34 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 4 нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 23.1 байна.Амбулаториор давхардсан тоогоор 208.6 мянган хүнд үзлэг хийгдэж, 16162 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 155 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 12.3 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 14.0, нас баралт 2.9, ердийн цэвэр өсөлт 11.2 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.4 пунктээр буурч, нас баралт 0.4 пунктээр нэмэгдсэн байна.Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 6 дугаар сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.7 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн байна.808508 толгой хээлтэгч мал төллөж 767072 толгой төл бойжиж байна.Оны эхний хээлтэгч малын 88.4 хувь төллөж төл бойжилт 94.9 хувьтай байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 112.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 111.1 хувиар, хүн амын орлого 108.4 хувиар, нийтлэг татварын бус орлого 2.3 дахин биелэгдэж, хөрөнгийн албан татвар 24.8 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 16.1 хувиар, газрын төлбөр 18.5 хувиар тус бүр тасалдсан байна.
Дэлгэрэнгүй

Хөдөлмөрийн статистик мэдээний цахим сургалт

Нийтэлсэн: 2019 он 06 сар 29. 10 цаг 18 минут
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Үндэсний статистикийн хороо хамтран Шинэ ажлын байр, хөдөлмөрийн зах зээлийн бусад захиргааны статистик мэдээллийн анхан шатны бүртгэл, хамрагдалтыг сайжруулах зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Статистикийн хэлтэс, ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд онлайн сургалтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Төрийн албаны шинэчлэлийн талаар сургалт

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 12 цаг 54 минут
Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга, ажилтан, албан хаагчдад зориулан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрийн албаны шинэчлэлийн талаар буюу "төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албаны тусгай шалгалт", "Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам", "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ", "Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт", "Маргаан шийдвэрлэх журам, анхаарах асуудал" зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулав. Уг сургалтад нийт 150 гаруй албан хаагчид хамрагдсан ба хэлтсийн дарга оролцож, сонирхсон асуултад хариулт авав.
Дэлгэрэнгүй

Сумдын статистикийн асуудал хариуцсан албан хаагчдын сургалт

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 12 цаг 34 минут
Байшин орон сууцны тооллогын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотой сумдын төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарт эхний ээлжийн сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийж, 2 дахь ээлжийн сургалтыг аймгийн төвийн санхүү төрийн сангийн төлөөлөгч, багийн Засаг дарга нарын хамт нийт 44 хүнийг оролцуулан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалтад хэлтсийн дарга Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд байшин орон сууцны урьдчилсан бүртгэлийг хугацаанд хийж, хүн ам, өрхийн мэдээллийн санг сайжруулах, бусад байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, мэдээллийн сангийн зөрүүг арилгахыг анхааруулав. Мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн байшин орон сууцны урьдчилсан бүртгэлийг хийх программ болох Collector for Arcgis-ыг компьютерт хэрхэн суулгах, программ дээр хэрхэн ажиллах талаар хичээл зааж, дадлага ажил хийлгэлээ.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 17. 11 цаг 16 минут
Статистикийн хэлтэс нь орон нутгийн "Дербес" телевизтэй хамтран тус аймгийн 2019 оны 5 дугаар сарын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнг танилцуулахаар 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаар хэлтсийн дарга дэлгэрэнгүй мэдээлэл хийж, 5 дугаар сарын танилцуулгыг аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагуудад мэйлээр хүргүүлж, тархаан ажиллав. Мөн энэ тухай мэдээллийг хэлтсийн веб сайтад байршуулав.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО