Статистикийн улсын байцаагч нарын онлайн сургалт

Нийтэлсэн: 2019 он 02 сар 27. 10 цаг 24 минут
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны чадавхийг бэхжүүлэх нь" сургалтад Статистикийн улсын байцаагчид онлайнаар хамрагдлаа. Сургалтаар дотоод аудит, хяналт, үнэлгээний талаар мэдээлэл авахаас гадна, улсын байцаагчийн үйл ажиллагаа зохицуулагдаж буй эрх зүйн актууд, статистикийн мэдээ тайлан гаргах, шалгах, нэгтгэх процесст байцаагчийн үүрэг, анхан шатны нэгжээс цуглуулж буй мэдээлэлд гарч буй алдаа, цаашид анхаарах асуудлууд, нэгжийн архив, албан хэрэг хөтлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.
Дэлгэрэнгүй

Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт

Нийтэлсэн: 2019 он 02 сар 25. 07 цаг 31 минут
Статистикийн хэлтсийн 2018 оны 12 сарын 31-ний өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлт авлаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны тооллогын комиссын гишүүдийн өргөтгөсөн хурал, сургалт

Нийтэлсэн: 2019 он 02 сар 22. 07 цаг 34 минут
Хүн ам орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын өргөтгөсөн хурал болон сургалт 2019 оны 02 дугаар сарын 22 өдөр аймгийн ЗДТГазрын хурлын зааланд болов. Уг үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл үг хэлж, тус хурлыг удирдан явууллаа. Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал тооллогыг зохион байгуулах үйл ажиллагаа, зорилго, зорилтоо тодотгон мэдээлэл хийлээ. Тооллогын комиссын хуралд аймгийн Засаг даргын 2018 оны А/300 тоот захирамжаар байгуулагдсан тооллогын комиссын гишүүд болох Ө.Хуралай, Х.Ербол, К.Бекжан, Нацагдорж, Т.Сайдолда, Естай, Д.Аманбек, Я.Сьезд, С.Айгүл, Ш.Марат, Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан, мэргэжилтэн нар оролцож, комиссын гишүүдийн ирц 90.5 хувьтай байв. Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нь Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын тухай болон эрх зүйн үндэслэл, тогтоол шийдвэр, удирдлага зохион байгуулалт, зорилго, зорилт, мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, тооллогын тов, арга аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэв. 2019 оны 3 дугаар улиралд Байшин орон сууцны 2019 оны тооллого орон даяар явагдах талаар мэдээлж, анх удаа явагдах уг тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар аймгийн тооллогын комиссын гишүүд буюу ЗДТГазрын хэлтсийн дарга болон салбарын удирдлага, дарга нарт мэдээлэл өгч харилцан санал солилцон, сонирхсон асуултад хариулт өгөв. Тус өргөтгөсөн хурлын үеэр Баян-Өлгий аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын комиссын орлогч дарга, статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, цаашид тооллогын комисс хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахыг Баян-Өлгий аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын комиссын гишүүдэд танилцуулав. Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нь орон нутгийн Дербес, Саян телевизүүдэд хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал

Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 12 цаг 30 минут
Баян-Өлгий аймгийн 2019 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг хэлтсийн дарга Н.Ерлан аймгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад танилцууллаа.
Дэлгэрэнгүй

Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 07 цаг 23 минут
2019 оны 1 дүгээр сарын байдлаар 231 эх амаржиж, амьд төрөлт 231 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хүүхдээр бага байна.Нялхсын эндэгдэл 9 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 4 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 39 байна.Амбулаториор давхардсан тоогоор 3.1 мянган хүнд үзлэг хийгдэж, 3097 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 33 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 2.1 дахин буюу 17 хүнээр нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 2.2, нас баралт 0.5, ердийн цэвэр өсөлт 1.7 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр буурч, нас баралт 0.1 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр буурсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо жилийн эцсийн байдлаар 1164 болж өнгөрсөн оны мөн үеэс 320 хүнээр буюу 37.9 хувиар өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 52.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 45.9 хувийг 15-34 насны залуучууд, үүний 36.6 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр жилийн хэмжээнд 46 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.4 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 36 буюу 78.3 хувь нь илрээгүй хэрэг эзэлж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.0 хувиар тус тус өссөн байна.6744 толгой том малын зүй бус хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1471 толгой буюу 17.9 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

ҮСХорооны дарга болон Аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ

Нийтэлсэн: 2019 он 01 сар 28. 01 цаг 55 минут
Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс нь 2018 оны үйл ажиллагаагаа Үндэсний Статистикийн Хорооны өмнө тайлагнан дүгнүүлж, 2019 онд хийж, хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг төлөвлөн хэлтсийн дарга Н.Ерлан ҮСХорооны дарга болон Аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулав.
Дэлгэрэнгүй

Статистикийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн боллоо

Нийтэлсэн: 2019 он 01 сар 28. 01 цаг 46 минут
Зөвлөгөөний үеэр статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, тогтвортой хөгжлийн зорилтыг хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран албан ёсны захиргааны статистикийн мэдээлэл ямар төвшинд байгаа, цаашид юунд анхаарч, хэрхэн сайжруулах мөн 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажил, мэдээллийн санг сайжруулах талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж статистикийн мэдээлэл цуглуулдаг, тархаадаг мэдээллийн технологи өнөөдөр ямар төвшинд байгаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж ярилцлага өрнүүллээ.Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнууд болон ахлах мэргэжилтнүүд оролцлоо.
Дэлгэрэнгүй

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 28. 01 цаг 35 минут
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Улаанбаатар хотод 19.3(9.7%) мянган төгрөг, Зүүн бүсэд 13.6(7.8%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр нэмэгдлээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг. Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7 хувийг, ҮСХ-ны 2018 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 12-р сарын 04-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг

1100

Хонины мах, кг 6500
Үхрийн мах, кг 6666
Ямааны ястай мах, кг

6000

Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 60000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1930
Дизелийн түлш 2290
Боодолтой өвс 5500

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

  ХАӨМС