Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 04 сар 11. 02 цаг 41 минут
Аймгийн хэмжээнд 3 дугаар сарын байдлаар 715 эх амаржиж, амьд төрөлт 718 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 20 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 1 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 28 байна.Амбулаториор давхардсан тоогоор 93.7 мянган хүнд үзлэг хийгдэж, 8901 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 87 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 10.1 хувь буюу 8 хүнээр нэмэгдсэн байна.Ажиллах хүчний судалгааны 2018 оны жилийн эцсийн үр дүнгээр ажил, хөдөлмөр эрхлээгүй, ажил идэвхтэй хайж буй 7014 ажилгүй иргэн байгаагийн нэг хэсэг нь тогтмол сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй байдаг ба уг ажилгүй иргэний тоо 3-р сарын байдлаар 979 болж өнгөрсөн оны мөн үеэс 84 хүнээр буюу 7.9 хувиар бага байна.Аймгийн ажилгүйдлийн түвшин 12.6 хувь байгаа нь улсын дундажаас дээгүүр байна. Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 128 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 36 буюу 72.6 хувь нь илрээгүй хэрэг эзэлж байна.Хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.5 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар тус тус өссөн байна.33104 толгой том мал зүй бус хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 14049 толгой буюу 73.8 хувиар нэмэгдсэн байна.Оны эхний хээлтэгч малын 30.94 хувь төллөж төл бойжилт 97.14 хувьтай байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 114.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 134.4 хувиар, хүн амын орлого 102.4 хувиар, нийтлэг татварын бус орлого 2.0 дахин биелэгдэж, бусад татвар, төлбөр хураамж 78.1 хувиар, хөрөнгийн албан татвар 62.5 хувиар биелэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Олон улсын зурагт хуудасны уралдаан

Нийтэлсэн: 2019 он 03 сар 25. 04 цаг 35 минут
Олон Улсын Статистикийн боловсролын төслөөс 2019 оны олон улсын зурагт хуудасны уралдааныг зарлаж байна. СЭДЭВ: Статистик тоон мэдээллийг харуулсан постер буюу зурагт хуудасны уралдаан ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО ХАМРАХ ХҮРЭЭ: Дараах 3 ангиллаар оролцоно Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутан Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 2-5 хүнээс бүрдсэн баг болж оролцох бөгөөд ганц хүний бүтээлийг хүлээж авахгүй.
Дэлгэрэнгүй

Наурыз баярын мэндчилгээ

Нийтэлсэн: 2019 он 03 сар 21. 09 цаг 38 минут
Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Казах түмний үндэсний уламжлалт "Наурыз" баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн захиргааны байгууллагын албан хаагчид, Статистикийн хэлтсийн хамт олонд баярын мэндчилээ дэвшүүлэв.
Дэлгэрэнгүй

Бүх нийтийн их цэвэрлэгээ

Нийтэлсэн: 2019 он 03 сар 21. 07 цаг 44 минут
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/100 дугаар албан бичгийн дагуу Өлгий сумын хэмжээнд зохион байгуулагдсан "Хоггүй Өлгий" нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд аймгийн статистикийн хэлтсийн ажилтан, албан хаагчид тус арга хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлын багаж хэрэгсэл авчран идэвхтэй оролцож, Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ил задгай асгарч, цацагдсан хог хаягдлыг цэвэрлэж, машинаар ачиж, тус багийн Засаг даргын зааж өгсөн газарт зөөж асгаж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцов.
Дэлгэрэнгүй

Бүх нийтийн их цэвэрлэгээ

Нийтэлсэн: 2019 он 03 сар 21. 07 цаг 40 минут
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/100 дугаар албан бичгийн дагуу Өлгий сумын хэмжээнд зохион байгуулагдсан "Хоггүй Өлгий" нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд аймгийн статистикийн хэлтсийн ажилтан, албан хаагчид тус арга хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлын багаж хэрэгсэл авчран идэвхтэй оролцож, Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ил задгай асгарч, цацагдсан хог хаягдлыг цэвэрлэж, машинаар ачиж, тус багийн Засаг даргын зааж өгсөн газарт зөөж асгаж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцов.
Дэлгэрэнгүй

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сургалт, хэлэлцүүлэг

Нийтэлсэн: 2019 он 03 сар 19. 01 цаг 43 минут
Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газар болон Прокурорын газраас "Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээн 2018 онд гарсан зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, зөрчил гарч буй шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, зөрчил гаргагчдад хүлээлгэж буй хариуцлага, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас хууль хэрэглээний явцад гарсан саналыг нэгэтгэж, хэлэлцэх зорилготой аж. Сургалт, хэлэлцүүлэгт статистикийн улсын байцагч нар бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.
Дэлгэрэнгүй

Нийгэм, эдийн засгийн танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 03 сар 15. 06 цаг 25 минут
Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2 дугаар сарын танилцуулгаар 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 10:00 цагт хэлтсийн дарга Н.Ерлан аймгийн радио, телевизүүдэд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 03 сар 15. 05 цаг 00 минут
2019 оны 02 дугаар сарын байдлаар 451 эх амаржиж, амьд төрөлт 453 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 12 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 2 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 26 байна.Амбулаториор давхардсан тоогоор 59.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 5889 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 67 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 13.6 хувь буюу 8 хүнээр нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 4.4, нас баралт 0.9, ердийн цэвэр өсөлт 3.4 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт өмнөх сарын түвшинд, нас баралт 0.1 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна.Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо жилийн эцсийн байдлаар 1011 болж өнгөрсөн оны мөн үеэс 14 хүнээр буюу 1.4 хувиар өссөн байна.Нийт ажилгүйчүүдийн 53.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 58.2 хувийг 15-34 насны залуучууд, үүний 40.9 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Шинээр 114 ажлын байр бий болсон ба үүний 72 боловсруулах үйлдвэрлэл, 17 боловсролын салбарт бий болсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр жилийн хэмжээнд 78 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.3 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 36 буюу 73.1 хувь нь илрээгүй хэрэг эзэлж байна. Оны эхнээс 257 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 78 хүнээр буюу 43.6 хувиар нэмэгдсэн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 2 дугаар сарын байдлаар 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар тус тус өссөн байна.Том малын зүй бус хорогдол 22420 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 7329 толгой буюу 48.6 хувиар өссөн байна.Үүнээс Дэлүүн 5011, Баяннуур 3374, Цэнгэл 2892, Булган 2205, Улаанхус 1689, Сагсай 1297 толгой том мал хорогдсон нь одоогоор хамгийн их мал хорогдсон сумуудад орж байна.2962 толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон том малын 13,2 хувийг эзэлж байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 08-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1053.3
Хонины ястай мах, кг 8000
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7250
Элсэн чихэр, кг 2250
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1350
Ноолуур, кг 46333.3
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс  

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО