Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 9 дугаар сарын танилцуулгаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 15. 13 цаг 41 минут
2018 оны 9 дүгээр сарын байдлаар 2180 эх амаржиж, амьд төрөлт 2187 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 43 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 16 хүүхдээр нэмэгдсэн байна.Амбулаториор давхардсан тоогоор 250.5 мянган хүнд үзлэг хийгдэж, 20426 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 1000 хүнд ногдох төрөлт 21.1, нас баралт 3.6, ердийн цэвэр өсөлт 17.5 болж, 1000 ногдох төрөлт өмнөх оны мөн үеийн түвшинд, нас баралт 0.3 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр буурсан байна.230 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хэрэг буюу 0.9 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 35.2 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 23.5 хувийг хулгай, 16.9 хувийг бусад гэмт хэрэг, 16.5 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 09 дүгээр сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 5.4 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар тус тус өссөн байна.Том малын зүй бус хорогдол 57646 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 43989 толгойгоор буюу 4.2 дахин өсч, оны эхний малын 2.6 хувийг эзэлж байна.Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл тэмээ 47, адуу 2338, үхэр 6186, хонь 21910, ямаа 27165 байна.Нийт хорогдлын 47.1 хувийг ямаа 38.0 хувийг хонь, 10.7 хувийг үхэр, 4.0 хувийг адуу, 0.2 тэмээ тус тус эзэлж байна.Том малын зүй бус хорогдол Баяннуур сум 12468, Буянт сум 11471, Дэлүүн сум 10313, Сагсай сум 4976 толгой мал тус тус хорогдсон нь хамгийн их мал хорогдсонд тооцогдож байна.Оны эхний хээлтэгч малын 86.6 хувь төллөж төл бойжилт 90.4 хувьтай байна.Бог малын 10.5 хувь нь, бод малын 89.5 хувь нь төллөж 717794 толгой төл бойжиж байгаа нь өмнөх мөн үеийнхээс 102719 толгой буюу 8.7 хувиар бага байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 15.7 тэрбум төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар, борлуулалтын хэмжээ 36.7 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 111.8 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 122.7 хувиар, хүн амын орлого 103.5 хувиар, нийтлэг татварын бус орлого 136.5 хувиар, хөрөнгийн албан татвар 106.2 хувиар тус тус давж биелэгдэж, газрын төлбөр 12.3 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 20.6 хувиар тус тус тасалдсан байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 2018 оны 09 дүгээр сарын байдлаар арилжааны банкууд 41.8 тэрбум төгрөгийн зузаатгал авч 35.5 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 160.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 24.0 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувь өсч, чанаргүй зээлийн хэмжээ 1.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.7 хувиар багассан байна.
Дэлгэрэнгүй

СУМ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА, СТАТИСТИК МЭДЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 18. 08 цаг 58 минут
Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2020 онд явагдах Хүн ам, орон сууцны ээлжит тооллого, 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс12 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулах Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл ажлыг хангах, Статистикийн мэдээллийн үнэн бодит байдлыг сайжруулах, мөн Монгол Улсын Засгийн газрын "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах" тухай 01 дугаар албан даалгавар, 258 дугаартай тогтоолыг орон нутгийн бүх шатанд хэрэгжүүлэх зорилгоор аймгийн 13 сум, 90 багийн Засаг дарга болон сумын статистик мэдээ хариуцсан ажилтнуудыг хамруулсан нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр аймгийн 90 багийн Засаг даргын тус бүрт статистикийн Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ болон мал тооллогын программ суулгасан DELL маркийн зөөврийн компьютер олгож, бүх багийн Засаг дарга нарын хамт хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлтүүдийг хийж ажилласан ба тус хэлтсийн дарга сургалтын талаар болон 2020 онд явагдах Хүн ам, орон сууцны ээлжит тооллого, 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс12 дугаар сарын 20-ны өдрүүдэд явуулах Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны талаар МҮОНРТ-ийн аймаг дахь салбарын радио, телевизэд ярилцлага өгч, мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 8 дугаар сарын танилцуулгаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 14. 08 цаг 02 минут
Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 8 дугаар сарын танилцуулгаар энэ оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагт хэлтсийн мэргэжилтэн М.Дина аймгийн "Дербес" телевизэд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 08 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 14. 07 цаг 49 минут
2018 оны 8 дугаар сарын байдлаар 1983 эх амаржиж, амьд төрөлт 1988 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 77 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 38 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 13 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19 байна.Амбулаториор давхардсан тоогоор 230.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 19047 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 1000 хүнд ногдох төрөлт 19.3, нас баралт 3.3, ердийн цэвэр өсөлт 16.0 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.4 пунктээр, нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх оны мөн үеийн түвшинд байна. 213 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хэрэг буюу 8.1 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 37.1 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 28.2 хувийг хулгай, 20.0 хувийг бусад гэмт хэрэг, 12.2 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 08 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 5.3 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар тус тус өссөн байна. төсвийн нийт орлогын төлөвлөгөө 115.0 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 135.9 хувиар, хүн амын орлого 104.7 хувиар, нийтлэг татварын бус орлого 133.9 хувиар, хөрөнгийн албан татвар 0.2 хувиар тус тус давж биелэгдэж, газрын төлбөр 15.9 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 19.0 хувиар тус тус тасалдсан байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 2018 оны 08 дугаар сарын байдлаар арилжааны банкууд 39.0 тэрбум төгрөгийн зузаатгал авч 32.9 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 154.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20.4 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувь багасч, чанаргүй зээлийн хэмжээ 1.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.0 хувиар багассан байна.аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 13.9 тэрбум төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.7 хувиар, борлуулалтын хэмжээ 36.6 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

“Хууль сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 06. 12 цаг 15 минут
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төв талбайд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 13-17 цагийн хооронд “хууль сурталчлах” өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Статистикийн хэлтэс нь салбарын хууль тогтоомж, дүрэм, журмуудыг ард иргэдэд сурталчилснаас гадна аймгийн 2017 он 2018 оны эхний 7 сарын статистикийн тоон үзүүлэлтүүдийг салбар бүрээр хэвлэн гаргаж, хэрэглэгчдэд танилцуулан тархаав. Мөн Монгол улсын “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “е”-д “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам”-д зохион байгуулахаар заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сан хамтран тус судалгааны мэдээлэл цуглуулах ажиллагааг 2018 оны 09 сарын 21-нээс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах юм. Энэ хүрээнд ХАӨМСангийн програмын баяжилт хийхийн тулд үйлчлүүлсэн 50 хүний хүн амын өрхийн бүртгэлийн маягтыг бөглөж, тухайн 50 өрхийг ХАӨМСанд тулгаж, гарсан алдааг засварласан ба ард иргэд статистикийн мэдээ судалгаа, тоон үзүүлэлтүүдийг хаанаас, хэрхэн олж авах талаар мэдээлэл өгч, www.1212.mn, nso.mn, bayan-ulgii.nso.mn Веб сайтуудаас тоон мэдээллийг яаж авахыг танилцуулав. Өдөрлөгийн үеэр цугларсан иргэдэд статистикийн 2017 оны эмхэтгэл 15 ширхэг, Жендэрийн зарим үзүүлэлтүүд, Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгааны үр дүнгийн танилцуулга 5 ширхэг, 2018 оны 01-р сараас 7-р сар хүртэлх танилцуулга 20 ширхэг, нийгэм, эдийн засгийн байдлын талаарх сүүлийн 4 жилийн үзүүлэлтээр нугалбар 30 ширхэг, 2018 оны 7-р сарын нийгэм эдийн засгийн танилцуулгын инфографик мэдээлэл-15 ширхгийг тус тус хэвлэн гаргаж олон нийтэд тарааж ажилласан ба Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан аймгийн телевизүүдэд мэдээлэл хийв.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 07 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 08 сар 13. 07 цаг 03 минут
2018 оны 07 сарын байдлаар 1723 эх амаржиж, амьд төрөлт 1730 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 35 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 12 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 хүнд ногдох төрөлт 16.8, нас баралт 2.9, ердийн цэвэр өсөлт 13.9 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт өмнөх оны мөн үеийн түвшинд, нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр буурсан байна.199 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хэрэг буюу 20.6 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 07 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.9 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 11.1 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 118.0 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 149.0 хувиар, хүн амын орлого 106.9 хувиар, нийтлэг татварын бус орлого 126.3 хувиар тус тус давж биелэгдэж, харин хөрөнгийн албан татвар 7.8 хувиар, газрын төлбөр 10.5 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 16.3 хувиар тус тус тасалдсан байна.Монгол банкны салбарын мэдээгээр 2018 оны 07 дугаар сарын байдлаар арилжааны банкуудын зээлийн өөрийн үлдэгдэл 149.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 25.0 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.9 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.5 хувь өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 1.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.1 хувиар багассан байна.Эхний 7-р сард аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 13.0 тэрбум төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.1 хувиар, борлуулалтын хэмжээ 24.5 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнийн өөрчлөлтийн үзүүлэлтүүд.

Нийтэлсэн: 2018 он 08 сар 10. 08 цаг 51 минут
Хүн амын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мах, сүү, гурил будаа, бензин шатахууны 2018 оны 7 дугаар сарын дундаж үнийг өнгөрсөн 2017 оны 7 дугаар сартай харьцуулан үнийн өөрчлөлтийн инфографик мэдээлэл хүргүллээ.Уг мэдээлэлээс харахад ноолуурын үнэ 76.7 хувь, дизель түлш 13.5 хувь, бензин АИ-92 7.1 хувь, бензин АИ-80 9.9 хувь өссөн байна.Өвөлжилт, хаваржилт хүндхэн болсонтой холбогдуулан махны хомсдол бий болж бүх төрлийн махны үнэ 26.3-53.9 хувь хүртэл өсч нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний хагас жилийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 10. 07 цаг 40 минут
2018 оны эхний хагас жилийн байдлаар 1469 эх амаржиж, амьд төрөлт 1479 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 32 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 30 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 10 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 20 байна.Амбулаториор давхардсан тоогоор 188.8 мянган хүнд үзлэг хийгдэж, 15974 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 138 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 8.0 хувиар буюу 12 хүнээр буурсан байна.Цагдаагийн газрын мэдээгээр 183 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33 хэрэг буюу 22.0 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 35.5 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 32.8 хувийг хулгай, 19.1 хувийг бусад гэмт хэрэг,14.8 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Оны эхнээс 588 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 240 хүнээр нэмэгдсэн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.3 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 10.4 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 119.8 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 145.8 хувиар, хүн амын орлого 109.8 хувиар, нийтлэг татварын бус орлого 134.8 хувиар тус тус давж биелэгдэж, харин хөрөнгийн албан татвар 7.9 хувиар, газрын төлбөр 2.7 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 18.1 хувиар тус тус тасалдсан байна..2017 оны мөн үетэй харьцуулахад төсвийн нийт орлого 115.0 хувиар өссөн.Төсвийн нийт орлогын 61.0 хувийг хүн амын орлого, 20.0 хувийг төвлөрсөн төсвийн орлого, 6.1 хувийг хөрөнгийн албан татвар, 4.8 хувийг байгалийн нөөц ашигласаны төлбөр, 4.6 хувийг нийтлэг татварын бус орлого, 2.6 хувийг бусад татвар, төлбөр, хураамж, 0.9 хувийг газрын төлбөр эзэлж байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 10-р сарын  10-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1040
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 5500
Ямааны ястай мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2533
Ноолуур, кг 91000
Бензин, А-80 1880
Бензин, А-92 2000
Дизелийн түлш 2100