Статистикийн хэлтсийн товч танилцуулга


Баян-Өлгий аймагт статистикийн алба үүсч хөгжсөн нь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм.Хувьсгалаас өмнө бүртгэлийн ямар нэгэн байгууллага байгаагүй бөгөөд шинэ нийгмийн анхны үе шатанд нийгмийн хөгжлийн толь болсон статистикийг хөгжүүлэх нь туйлын чухал зорилт болон тавигдаж байлаа.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 4-р сарын 8-ны өдрийн 94-р зарлигаар тоо бүртгэлийн газрыг улсын төлөвлөгөөний комиссоос тусгаарлаж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд улсын тоо бүртгэлийн  төв газрыг байгуулсаны зэрэгцээ МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4-р сарын 7-ны өдрийн 99/167-р тогтоолоор аймаг, хотод тоо бүртгэлийн товчоог байгуулж, сумдад тоо бүртгэлийн улсын байцаагчийг бий болгосон байна.
Аймгийн тоо бүртгэлийн товчоо нь анх байгуулагдахад даргаар нь А.Бөкей, ахлах мэргэжилтэнээр С.Хавдслам, Матаа, Машай, Ахет, Нургаз нарын мэргэжилтэнтэй бүгд 6 орон тоотойгоор ажиллаж байжээ.       

Аймгийн тоо бүртгэлийн товчоо нь улсын тоо бүртгэлийн төв газрын коллегоор 1960 оны 10-р сард батлагдсан тоо бүртгэлийн товчооны дүрэм болон бүртгэл, статистикийн талаар гаргасан нам засгийн тогтоо, шийдвэрүүд, улсын тоо бүртгэлийн төв газраас гаргасан тушаал, заавар, нэгдсэн аргачлалыг үндэслэн ажлаа явуулж эхэлжээ.
Аймгийн статистикийн албаны хөгжилд статистикийн товчооны анхны дарга А.Бөкей, он удаан жил энэ албанд ажилласан Д.Хизат, О.Баатархүү, 1960 оноос уг албанд ажиллаж байсан Буянт сумын орлогч дарга Г.Энхээ, мөн сумын орлогч даргаар олон жил идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан Х.Онабас, Назихан, М.Аятхан, Хавкей, Д.Баасан, О.Баатархүү, Ж.Цэдэв, Х.Бахыт нар нь ихээхэн хувь нэмрээ оруулсан хүмүүс юм.
1990 оноос хойш улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр эдийн засаг, нийгмийн салбарт гүн гүнзгий өөрчлөлтүүд  гарч, статистикийн албаны гүйцэтгэх үүрэг роль нь өөрчлөгдсөн.
1994 онд Улсын Их Хурал “Статистикийн тухай”  хуулийг батлан гаргасанаар статистикийн албаны хууль эрх зүйн орчин бий болсон ба энэ хуулийнд 1997 онд нэмэлт өөрчлөлтүүд оруулж батлан гаргасанаар Монгол улсад албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулдаг төв байгууллага Үндэсний Статистикийн газрыг Улсын Их Хурлын харьяа байгууллага болгон статусыг өөрчилж, аймаг, нийслэлд Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийг шинээр зохион байгуулснаар түүхэн шинэ хуудас нэгдсэн юм.
Тус аймагт 1997 оны 8-р сард шинэ хэлтэс зохион байгуулагдан ажлаа эхэлсэн ба хэлтсийн даргаар Х.Бахыт томилогдож, ахлах мэргэжилтэнээр Х.Өмирзах, мэргэжилтэнээр Ж.Цэдэв, Х.Рыс, Ш.Манзелхан нарын бүрэлдэхүүнтэй  ажилласан.2016 оны 1-р сараас 2016 оны 8-р сарын 01-ний өдөр хүртэл аймгийн улсын бүртгэлийн хэлтэстэй нийлж, Улсын бүртгэл, статистикийн газар болон шинэ бүтэц зохион байгуулалтанд орж ажилласан ба газрын даргаар Л.Өнөржаргал, улсын бүртгэлийн хэлтсийн даргаар А.Еркегүл, статистикийн хэлтсийн даргаар Х.Бахыт томилогдон ажилласан.2016 оны УИХурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Үндэсний Статистикийн Хороо шинэчлэн байгуулагдсан бөгөөд аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан, ахлах мэргэжилтэн Х.Бахыт, салбар хариуцсан мэргэжилтэн Ш.Манзелхан, М.Дина, Х.Аленхан,гэрээт ажилтанаар Н.Манаргүл, өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны судлаачаар А.Гүлсайраш, Е.Рина судалгааны жолоочоор Б.Агарыс нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Ажиллагсад нь тус бүрдээ компьютертэй, өндөр хурдны интернэт сүлжээнд холбогдсон, дотоод сүлжээтэй, мэдээлэл технологийн шинэ техник хэрэгсэлээр бүрэн хангагдан ажиллаж  байна.

      

 

Хэлтсийн дарга   Н.Ерлан Ахлах мэргэжилтэн
Х.Бахыт
Мэргэжилтэн Ш.Манзелхан Мэргэжилтэн М.Дина Мэргэжилтэн Х.Аленхан
       
Гэрээт ажилтан Н.Манаргүл Жолооч Б.Агарыс Судлаач А.Гүлсайраш Судлаач    Е.Рина  



Статистикийн хэлтсийн дэлгэрэнгүй танилцуулга, түүхэн замналnewыг  энд  дарж  уншина  уу

 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2018 оны 1 дугээр сарын 10-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 5000
3 Үхрийн ястай мах, кг 4750
4 Ямааны ястай мах, кг 4500
5 Элсэн чихэр, кг 2333
6 Цагаан будаа, кг 2266
7 Шингэн сүү, л 2266
8 Ноолуурын үнэ, 1 кг          
9 Бензин, АИ-80, 1 литр 1533
10 Бензин, АИ-92, 1 литр 1683
11 Дизель түлш,   1 литр 1783

         ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД     
          1.Суурин хүн амын тоо
               
101591
              2017 оны 12-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2849
                 2017 оны 12-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
38
             2017 оны 12-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   16.4 (%)
                 2017 оны 12-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  991
            2017 оны 12-р сарын байдлаар
         6.Инфляци
                
5.9 (%)
           2017 оны 12-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 319

          2017 оны 12-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               10505.4

       2017 оны 12-р сарын байдлаар

           9.Эхийн эндэгдэл

                         1

      2017 оны 12-р сарын байдлаар