Хөдөлмөрийн хэлтсийн хамт олонтой санал солилцов.

Нийтэлсэн: 2014 он 03 сар 13. 12 цаг 58 минут

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хамт олонтой 2014 оны 3-р сарын 10 өдөр уулзалт зохион байгуулж, үүнд Хэлтсийн дарга Н.Самат, ахлах мэргэжилтэн А.Маралхан, 3 мэргэжилтэн, статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар оролцов.
Сумын түвшинд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой анхдагч мэдээлэл цуглуулахад хүндэрэлтэй байгаа ба сумын ЗДТГазрын ирүүлж буй мэдээ, мэдээлэлүүд нь шаардлага хангахгүй хүргүүлсэн албан тоот,  маягтаар хариу ирүүлдэггүй эзэнгүй хоцоордог байдал түгээмэл гэж Хэлтсийн дарга Н.Самат мэдээлсэн  бөгөөд 2014 онд 6 суманд хөдөлмөрийн хэлтсийн орон тооны ажилтан ажиллахаар  төсөв нь батлагдсан бөгөөд одоогоор 2 суманд ажилтан авсан, ямар ч гэсэн эхний хагас жилд 6 суманд ажилтантай болж  сум, багийн түвшинд эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагчид, ажилгүй иргэд, эдийн засгийн идэвхгүй хүн амын талаар зэрэг хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээлэлтэй болох боломж бүрдэнэ.
Хөдөлмөрийн хэлтэсээс яаманд өгч буй бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээнд тус хэлтэсийн мэдээллийн санд бүртгүүлсэн ажилгүй иргэдээс гадна яамны харьяа УБ хотод байгаа Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн манай аймгийн харьяа иргэд, оюутануудын тоог нэмж мэдээлж байгаа бөгөөд үүнд хяналт тавихад манай зүгээс хүндэрэлтэй, сум орон нутагт амьдардаг ажил идэвхитэй хаяж байгаа/дээд боловсролтой хүн/ хүмүүс аймагт ирж хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж байгаа гэсэн нь анхан шатанд бүртгэлийг сайжруулах шаардлагатай болсон байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 10-р сарын  17-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5166
Ямааны ястай мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2466
Ноолуур, кг 92333
Бензин, А-80 1880
Бензин, А-92 2000
Дизелийн түлш 2100