Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 09 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 12. 10 цаг 49 минут

Аймгийн хэмжээгээр 9 сарын байдлаар  2124 эх амаржиж,  амьд төрөлт 2117 болж өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхдээр бага байна. Нялхсын эндэгдэл 69 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 23 хүүхдээр нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 33 байна. Амбулаториор давхардсан тоогоор 275.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 22154 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 550 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 1.7 дахин нэмэгдсэн. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 62.7 хувийг улаан бурхан өвчин эзэлж байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1127 болж өнгөрсөн оны мөн үеэс 49 хүнээр буюу 4.2 хувиар багассан байна.Нийт ажилгүйчүүдийн 45 хувийг эмэгтэйчүүд 61.0 хувийг 15-34 насны залуучууд, үүний 30.1 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 852 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 824 хүн зуучлагдаж ажилд орсон байна. Цагдаагийн газрын мэдээгээр 9 сард 213 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 хувиар нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээгээр 62650 тн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 64391 тн хадлан бэлтгэж төлөвлөгөө 2.8 хувиар давж биелэгдсэн байна. Ургац хураалтын эцсийн мэдээгээр 2728.4 тн төмс, 1137 тн хүнсний ногоо, 56 тн үр тариа хураасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үр тариа 0.9 тн, төмс  28 тн-оор бага, хүнсний ногоо 18.6 тн-оор илүү  байна.Төсвийн орлогын төлөвлөгөө 105.5 хувиар биелэгдэв. Төсвийн нийт орлого 2014 оныхоос 12.4 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар, төвлөрсөн төсвийн татварын орлого 18.3 хувиар давж  биелэгдсэн.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад 7946.6 сая.төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.6 хувиар мөн борлуулалтын хэмжээ 5.8 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2018 оны 1 дугээр сарын 10-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 5000
3 Үхрийн ястай мах, кг 4750
4 Ямааны ястай мах, кг 4500
5 Элсэн чихэр, кг 2333
6 Цагаан будаа, кг 2266
7 Шингэн сүү, л 2266
8 Ноолуурын үнэ, 1 кг          
9 Бензин, АИ-80, 1 литр 1533
10 Бензин, АИ-92, 1 литр 1683
11 Дизель түлш,   1 литр 1783

         ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД     
          1.Суурин хүн амын тоо
               
101591
              2017 оны 12-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2849
                 2017 оны 12-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
38
             2017 оны 12-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   16.4 (%)
                 2017 оны 12-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  991
            2017 оны 12-р сарын байдлаар
         6.Инфляци
                
5.9 (%)
           2017 оны 12-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 319

          2017 оны 12-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               10505.4

       2017 оны 12-р сарын байдлаар

           9.Эхийн эндэгдэл

                         1

      2017 оны 12-р сарын байдлаар