Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 11 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 14. 17 цаг 01 минут

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар  2585 эх амаржиж,  амьд төрөлт 2582 болж өмнөх оны мөн үеийнхээс 23 хүүхдээр нэмэгдсэн  байна. Нялхсын эндэгдэл 74 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 12 хүүхдээр нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 29 байна. Амбулаториор давхардсан тоогоор 335.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 26440 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 594 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 1.9 дахин нэмэгдсэн. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 58.2 хувийг улаан бурхан өвчин эзэлж байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1175 болж өнгөрсөн оны мөн үеэс 168 хүнээр буюу 16.7 хувиар нэмэгдсэн байна.Нийт ажилгүйчүүдийн 48.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 60.8 хувийг 15-34 насны залуучууд, үүний 32.3 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 1006 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 886 хүн зуучлагдаж ажилд орсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр 11 сард 264 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувиар нэмэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 56.4 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 15.9 хувийг хулгай, 6.1 хувийг эзэнгүй хэрэг, 19.7 хувийг бусад гэмт хэрэг, 23.0 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. Оны эхнээс 655 хүн саатуулагдсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2016 оны  11 дүгээр  сарын байдлаар жилийн эцэстэй харьцуулахад 1.2 хувиар буурч,өмнөх сартай харьцуулахад 1.7 хувиар өссөн байна. Барааны бүлгээр авч үзвэл өмнөх сараас хүнсний бараа, согтууруулах бус ундаа 0.7 хувиар,хувцас, бөс бараа,гутал  3.3 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 4.3 хувиар, тээвэр 2.3 хувиар, амралт, чөлөөт цаг,соёлын бараа,үйлчилгээ 5.6 хувиар өсч, согтууруулах ундаа тамхи мансууруулах бодисын  барааны бүлэг 0.4 хувиар, гэр ахуйн бараа 1.5 хувиар,  бусад бараа үйлчилгээ 0.7 хувиар тус тус буурсан байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад 10126.6 сая.төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар мөн борлуулалтын хэмжээ 9.5  хувиар тус тус өссөн байна. Он гарсаар гянтболдын баяжмал 475.5 тн буюу  7749.2 сая  төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гаргасан.Төсвийн орлогын төлөвлөгөө 105.0 хувиар биелэгдэв. Төсвийн нийт орлого 2014 оныхоос 13.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар өссөн байна. Төвлөрсөн төсвийн татварын орлого 14.5 хувиар давж  биелэгдсэн, Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд он гараад 49107.3 сая төгрөгийн зузаатгал авч 44788.4 сая төгрөг монгол банкинд шилжүүлсэн байна. Зээлийн өөрийн үлдэгдэл 109461.0 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 хувиар нэмэгдсэн байна. Хугацаа хэтэрсэн зээл 2336.6 сая төгрөг, чанаргүй зээл 1980.3 сая төгрөг болж, зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.8, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.1 хувьтай байна.


Сэтгэгдэл бичих

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 03 дүгээр сарын 15-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 893
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3600
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 2500
8 Ноолуурын үнэ, 1 кг 59000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2016-4-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
99689
              2017 оны 2-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
437
                 2017 оны 2-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
9
             2017 оны 2-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   3.6 (%)
                 2017 оны 2-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  64
            2017 оны 2-р сарын байдлаар
         6.Инфляци
                
2.8 (%)
           2017 оны 2-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 58

          2017 оны 2-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               1111.3

       2017 оны 2-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН