Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 12 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 13. 11 цаг 58 минут

2016 онд 2838 эх амаржиж,  амьд төрөлт 2831 болж өмнөх оны мөн үеийнхээс 61 хүүхдээр нэмэгдсэн  байна. Нялхсын эндэгдэл 79 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 10 хүүхдээр нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 28 байна.Халдварт өвчнөөр 619 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 0.8 хувиар  нэмэгдсэн. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 56.7 хувийг улаан бурхан өвчин эзэлж байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1320 болж өнгөрсөн оны мөн үеэс 196 хүнээр буюу 17.4 хувиар нэмэгдсэн байна.Оны эхнээс 1061 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 940 хүн зуучлагдаж ажилд орсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр 281 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 хувиар нэмэгдсэн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2016 оны  12 дугаар  сарын байдлаар жилийн эцэстэй харьцуулахад 1.8 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар өссөн байна.2016 оны жилийн эцсийн байдлаар том малын зүй бус хорогдол 30853 толгой болж оны эхний малын 1.5 хувийг эзэлж  өнгөрсөн   оны мөн үеийнхээс 25344 толгой буюу 5.6 дахин их байна. Нийт хорогдлын 51.9 хувийг ямаа, 33.3 хувийг хонь эзэлж байна.Оны эхний хээлтэгч малын 96.7 хувь нь төллөж төл бойжилт 97.8 хувьтай байна. Төллөсөн хээлтэгчийн 9.4 хувийг бод мал, 90.6 хувийг бог мал эзэлнэ. 789819 толгой төл бойжиж байгаа нь өнгөрсөн оноос 8790 толгой буюу 1.1 хувиар их буюу нэмэгдэж өссөн байна. Аймгийн хэмжээгээр 62650 тн хадлан бэлтгэсэн байна.Төсвийн орлогын төлөвлөгөө 111.1 хувиар биелэгдэж, төсвийн нийт орлого 2014 оныхоос 16.8 хувиар, 2015 оны жилийн эцэстэй харьцуулахад 24.1 хувиар тус тус өсч нэмэгдсэн байна. 


Сэтгэгдэл бичих

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 04 дүгээр сарын 15-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 893
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3600
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 2500
8 Ноолуурын үнэ, 1 кг 59000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


 МЭДЭЭ, ТАЙЛАНГИЙН МАЯГТ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


ПРОГРАММ ХАНГАМЖ МЭДЭЭ, ТАЙЛАН

ХАӨМС ШИНЭ ХУВИЛБАР 
ТАТАХ


       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2016-4-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
99901
              2017 оны 3-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
694
                 2017 оны 3-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
14
             2017 оны 3-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   3.4 (%)
                 2017 оны 3-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  96
            2017 оны 3-р сарын байдлаар
         6.Инфляци
                
2.6 (%)
           2017 оны 3-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 83

          2017 оны 3-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               1973.6

       2017 оны 3-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН