Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 02 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 15. 16 цаг 32 минут

2017 оны хоёрдугаар сарын байдлаар 433 эх амаржиж,  амьд төрөлт 437 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хүүхдээр бага байна.Нялхсын эндэгдэл 9 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 11 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 21 байна.Амбулаториор давхардсан тоогоор 62.1 мянган хүнд үзлэг хийгдэж, 5712 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 55 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 84.4 хувь буюу 297 хүнээр буурсан.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2-р сард 1216 болж өнгөрсөн оны мөн үеэс 142 хүнээр буюу 13.2 хувиар өссөн байна.Нийт ажилгүйчүүдийн 45.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 53.5 хувийг 15-34 насны залуучууд, үүний 26.9 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Оны эхнээс 83 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 64 хүн зуучлагдаж ажилд орсон байна.Эхний 2 сард 58 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.8 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 43.1 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 37.9 хувийг хулгай, 12.1 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 2 дугаар сарын байдлаар жилийн эцэстэй харьцуулахад 1.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар өсч, 6975 толгой том мал зүй бусаар хорогдож, 1774.9 сая.төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар, борлуулалтын хэмжээ 11.9 хувиар тус тус буурсан  байна.Төсвийн орлогын төлөвлөгөө 15.9 хувиар тасалдсан байна.Төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9 хувиар нэмэгдэж, 2015 оны мөн үеэс 12.6 хувиар багассан байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 109735.2 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.1 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2624.3 сая төгрөг, чанаргүй зээл 1917.7 сая төгрөг болж, зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.7 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.4 хувьтай байна.


Сэтгэгдэл бичих

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 03 дүгээр сарын 15-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 893
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3600
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 2500
8 Ноолуурын үнэ, 1 кг 59000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2016-4-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
99689
              2017 оны 2-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
437
                 2017 оны 2-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
9
             2017 оны 2-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   3.6 (%)
                 2017 оны 2-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  64
            2017 оны 2-р сарын байдлаар
         6.Инфляци
                
2.8 (%)
           2017 оны 2-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 58

          2017 оны 2-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               1111.3

       2017 оны 2-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН