Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 03 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 17. 17 цаг 16 минут

2017 оны гуравдугаар сарын байдлаар 695 эх амаржиж,  амьд төрөлт 694 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 14 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 16 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 20 байна.Халдварт өвчнөөр 86 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 78.2 хувь буюу 309 хүнээр буурсан.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 3-р сард 1144 болж өнгөрсөн оны мөн үеэс 64 хүнээр буюу 5.3 хувиар багассан байна.Нийт ажилгүйчүүдийн 48.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуучууд, үүний 30.8 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Оны эхнээс 285 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 96 хүн зуучлагдаж ажилд орсон.Цагдаагийн газрын мэдээгээр эхний 3 сард 83 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.3 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 50.6 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 30.1 хувийг хулгай, 13.3 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхэнээс 132 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.0 хувиар багассан байна. Гэмт хэргийн улмаас 38.5 сая төгрөгийн хохирол учруулсаны 43.1 хувийг төлүүлж барагдуулсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 3 дугаар сарын байдлаар жилийн эцэстэй харьцуулахад  2.6 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар, өмнөх сартай харьцуулахад 1.4 хувиар өссөн байна.9427 толгой том мал хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4275 толгой буюу 31.2 хувиар буурсан  байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  3011.7 сая.төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.5 хувиар, борлуулалтын хэмжээ 15.6 хувиар тус тус өссөн   байна.төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 4.7 хувиар буюу 96.6 сая төгрөгөөр  таслагдсан байна.Төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 хувиар, 2015 оны мөн үеэс 13.9 хувиар тус тус багассан байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 112449.4 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2526.1 сая төгрөг, чанаргүй зээл 1938.1 сая төгрөг болж, зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.7 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.2 хувьтай байна.


Сэтгэгдэл бичих

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2018 оны 1 дугээр сарын 10-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 5000
3 Үхрийн ястай мах, кг 4750
4 Ямааны ястай мах, кг 4500
5 Элсэн чихэр, кг 2333
6 Цагаан будаа, кг 2266
7 Шингэн сүү, л 2266
8 Ноолуурын үнэ, 1 кг          
9 Бензин, АИ-80, 1 литр 1533
10 Бензин, АИ-92, 1 литр 1683
11 Дизель түлш,   1 литр 1783

         ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД     
          1.Суурин хүн амын тоо
               
101591
              2017 оны 12-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2849
                 2017 оны 12-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
38
             2017 оны 12-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   16.4 (%)
                 2017 оны 12-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  991
            2017 оны 12-р сарын байдлаар
         6.Инфляци
                
5.9 (%)
           2017 оны 12-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 319

          2017 оны 12-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               10505.4

       2017 оны 12-р сарын байдлаар

           9.Эхийн эндэгдэл

                         1

      2017 оны 12-р сарын байдлаар