Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдал-2016 танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 04 сар 28. 17 цаг 31 минут

Аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар 23322 өрхтэй, түүний 53.0 хувь нь аймгийн төвд, 47.0 хувь нь хөдөөд байгаа бөгөөд дунджаар нэг өрхөд 4.3 хүн ногдож байгаа нь улсын дундажаас 0.6 хүнээр илүү байна.Хүн амын дундаж наслалт уртсаж, 1000 хүнд ногдох төрөлт ихсэж, нас баралт  өмнөх оноос  0.3 пунктээр буурсан байна.Хүн амын 52.4 хувийг хөдөлмөрийн насны хүн ам, 42.3 хувийг  хүүхэд, 5.1  хувийг өндөр настан эзэлж байна.Ядуу  өрхийн тоо өмнөх жилээс 3.8 хувиар  нэмэгдэж  нийт өрхийн 30.8 хувийг эзэлж, нийт ядуу өрхөд нэн ядуу өрхийн эзлэх жин 55.6 хувь болж өмнөх оныхоос 2.2 хувиар нэмэгдсэн байна. Эхийн эндэгдэл болон нялхасын эндэгдэл бол эрүүл мэндийн чанарын гол үзүүлэлт болдог.2016 онд эхийн эндэгдэл гараагүй бөгөөд харин нялхасын эндэгдэл 79 гарч өмнөх оноос 10 хүүхэд буюу 14.5 хувиар өссөн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо 2014 онд 4461, 2015 онд 4551, 2016 онд 4564 хүн болж өмнөх оноос 0.3 хувиар нэмэгдэж, нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 52.1 хувийг эмэгтэйчүүд, 4.7 хувийг хүүхэд, 60.9 хувийг төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн эзэлж байна.
 


Сэтгэгдэл бичих

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2018 оны 1 дугээр сарын 10-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 5000
3 Үхрийн ястай мах, кг 4750
4 Ямааны ястай мах, кг 4500
5 Элсэн чихэр, кг 2333
6 Цагаан будаа, кг 2266
7 Шингэн сүү, л 2266
8 Ноолуурын үнэ, 1 кг          
9 Бензин, АИ-80, 1 литр 1533
10 Бензин, АИ-92, 1 литр 1683
11 Дизель түлш,   1 литр 1783

         ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД     
          1.Суурин хүн амын тоо
               
101591
              2017 оны 12-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2849
                 2017 оны 12-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
38
             2017 оны 12-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   16.4 (%)
                 2017 оны 12-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  991
            2017 оны 12-р сарын байдлаар
         6.Инфляци
                
5.9 (%)
           2017 оны 12-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 319

          2017 оны 12-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               10505.4

       2017 оны 12-р сарын байдлаар

           9.Эхийн эндэгдэл

                         1

      2017 оны 12-р сарын байдлаар