Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 04 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 12. 20 цаг 53 минут

2017 оны 4-р сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 9.4, нас баралт 1.6, ердийн цэвэр өсөлт 7.8 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.1 пункт, нас баралт 0.2 пунктээр буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр нэмэгдсэн байна. 944 эх амаржиж,  амьд төрөлт 942 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 18 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 26 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19 байна.Амбулаториор давхардсан тоогоор 132.2 мянган хүнд үзлэг хийгдэж, 11352 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 100 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 78.0 хувь буюу 354 хүнээр буурсан.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 4-р сард 1895 болж өнгөрсөн оны мөн үеэс 710 хүнээр буюу 59.9 хувиар нэмэгдсэн байна.Нийт ажилгүйчүүдийн 47.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 56.7 хувийг 15-34 насны залуучууд, үүний 17.6 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.12202 толгой том малын зүй бус хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 8189 толгой буюу 40.2 хувиар багассан байна.Булган суманд 6461 толгой том мал зүй бусаар хорогдсон нь хамгийн их бөгөөд, Сагсай 1233, Цэнгэл 1121, Дэлүүнд 735 толгой мал тус тус хорогдсон байна.Оны эхний хээлтээгч малын  80.0 хувь төллөж төл бойжилт 76.5 хувьтай байна.Бог малын 82.2-87.8хувь нь, бод малын 18.5-44.2  хувь нь төллөж 699010 толгой төл бойжиж байгаа нь өмнөх мөн үеийнхээс 38330 толгой буюу 5.5 хувиар их  байна.


Сэтгэгдэл бичих

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2018 оны 1 дугээр сарын 10-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 5000
3 Үхрийн ястай мах, кг 4750
4 Ямааны ястай мах, кг 4500
5 Элсэн чихэр, кг 2333
6 Цагаан будаа, кг 2266
7 Шингэн сүү, л 2266
8 Ноолуурын үнэ, 1 кг          
9 Бензин, АИ-80, 1 литр 1533
10 Бензин, АИ-92, 1 литр 1683
11 Дизель түлш,   1 литр 1783

         ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД     
          1.Суурин хүн амын тоо
               
101591
              2017 оны 12-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2849
                 2017 оны 12-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
38
             2017 оны 12-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   16.4 (%)
                 2017 оны 12-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  991
            2017 оны 12-р сарын байдлаар
         6.Инфляци
                
5.9 (%)
           2017 оны 12-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 319

          2017 оны 12-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               10505.4

       2017 оны 12-р сарын байдлаар

           9.Эхийн эндэгдэл

                         1

      2017 оны 12-р сарын байдлаар