Багийн Засаг дарга, Сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт боллоо.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 30. 17 цаг 22 минут

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаар ахлуулсан баг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Сургалтын гол зорилго нь багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудад албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, ажилтнуудын үүрэг хариуцлага, манлайлал, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийн талаар шинэ мэдлэг олголоо. Үүнээс гадна Хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан болон бусад мэдээллийн сангуудын хэрэглээ, компьютерын ашиглалтын практик дадлага олгох сургалт явууллаа.Сургалтад 102  хүн хамрагдсан бөгөөд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудыг ҮСХ-ны шагналаар шагнав. Үндэсний статистикийн хорооны “Жуух бичиг”-ээр Буянт сумын төрийн сангийн мэргэжилтэн Р.Самдан, Булган сумын төрийн сангийн мэргэжилтэн З.Еркетай, “Хүндэт жуух бичиг”-ээр Алтай сумын Бардам багийн Засаг дарга Ж.Шайзада, Өлгий сумын багийн Засаг дарга Б.Төлеубек нарыг шагналаа.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 6-р сарын  20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1013
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 95000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1800