Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 07 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 14. 20 цаг 07 минут

Эхний 7 сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 16.8, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт 14.3 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт мөн оноос 0.4, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.1 пунктээр тус тус нэмэгдэж, нас баралт 0.7 пунктээр буурсан  байна.1696 эх амаржиж,  амьд төрөлт 1696 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 67 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 23 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 39 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 14 байна.Амбулаториор давхардсан тоогоор 213.3 мянган хүнд үзлэг хийгдэж, 17423 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 168 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 67.5 хувь буюу 349 хүнээр буурсан.Сумдын Засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо эхний 7-р сард 981 болж өнгөрсөн оны мөн үеэс 133 хүнээр буюу 11.9 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 55.0 хувийг 15-34 насны залуучууд, үүний 29.7  хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр эхний 7 сарын байдлаар 165 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хэрэг буюу 0.6 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 53.3 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 20.6 хувийг хулгай, 15.1 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 399 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар буюу 27 хүнээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас 87.7 сая төгрөгийн хохирол учруулсаны 76.1 хувийг төлүүлж барагдуулсан байна.Нийт гэмт хэргийн 24.2 хувийг хүндэвтэр гэмт хэрэг эзлэж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар  өсч, хүнд гэмт хэрэг 8 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар өссөн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 7 дугаар сарын байдлаар жилийн эцэстэй харьцуулахад  3.8 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад  6.8 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.2017 оны 7-р сарын байдлаар том малын зүй бус хорогдол 13519 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 12210 толгой буюу 47.5 хувиар бага байна.Булган суманд 6775 толгой том мал зүй бусаар хорогдсон нь хамгийн их бөгөөд,Сагсай 1401, Цэнгэл 1262, толгой мал тус тус хорогдсон байна.Оны эхний хээлтэгч малын 94.3 хувь төллөж төл бойжилт 89.7 хувьтай байна.


Сэтгэгдэл бичих

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 11 дугаар сарын 15-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3933
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 1500
8 Ноолуурын үнэ, 1 кг 68000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


 МЭДЭЭ, ТАЙЛАНГИЙН МАЯГТ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


ПРОГРАММ ХАНГАМЖ МЭДЭЭ, ТАЙЛАН

ХАӨМС ШИНЭ  
ТАТАХ

   ХАГАС ЖИЛ МАЛ ТООЛЛОГО   ТАТАХ

       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2017-3-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
101362
              2017 оны 10-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2383
                 2017 оны 10-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
30
             2017 оны 10-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   4.3 (%)
                 2017 оны 10-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  578
            2017 оны 10-р сарын байдлаар
         6.Инфляци
                
4.6 (%)
           2017 оны 10-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 271

          2017 оны 10-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               8364.7

       2017 оны 10-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН