Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 08 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 09 сар 14. 12 цаг 26 минут

2017 оны 8 дугаар сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 18.9, нас баралт 2.9, ердийн цэвэр өсөлт 16.0 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.1 пунктээр, нас баралт 0.8 пунктээр буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.6 пунктээр нэмэгдсэн байна. 1913 эх амаржиж,  амьд төрөлт 1911 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хүүхдээр нэмэгдэж, нялхсын эндэгдэл 25 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 41 хүүхдээр буурсан, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 13 байна.Амбулаториор давхардсан тоогоор 234.2 мянган хүнд үзлэг хийгдэж, 18924 хүн хэвтэн эмчлүүлж, халдварт өвчнөөр 179 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 66.1 хувь буюу 349 хүнээр буурсан.Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1114 болж өнгөрсөн оны мөн үеэс 153 хүнээр буюу 13.7 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 56.1 хувийг 15-34 насны залуучууд, үүний 29.1 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Оны эхнээс 623 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 512 хүн зуучлагдаж ажилд орсон.197 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хэрэг буюу 4.8 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 53.8 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 21.8 хувийг хулгай, 6.1 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,12.7 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 434 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 43 хүнээр буюу 9.0 хувиар бага байна. Гэмт хэргийн улмаас 99.9 сая төгрөгийн хохирол учруулсаны 85.8 хувийг төлүүлж барагдуулсан байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 8 дугаар сарын байдлаар 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.8 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар өсч, өмнөх сартай харьцуулахад үнийн өсөлт гараагүй байна.Барааны бүлгээр 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 8.5 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 1.0 хувь, хувцас, бөс бараа, гутал 1.5 хувь, гэр ахуйн тавилга, бараа 2.5 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.1 хувиар, тээвэр 9.6 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ 6.7 хувиар, боловсролын үйлчилгээ 0.1 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 18.0 хувиар, бусад бараа, үйлчилгээ 1.6 хувиар тус тус өсч, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 5.7 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.2 хувиар тус тус буурсан байна.Том малын зүй бус хорогдол 13519 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 12210 толгой буюу 47.5 хувиар бага байна,төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 8.3 хувиар буюу 470.7 сая төгрөгөөр  давж биелэгдсэн байна.Төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар, 2015 оны мөн үеэс 8.8 хувиар тус тус нэмэгдсэн  байна.Төвлөрсөн төсвийн татварын орлого 22.5 хувиар таслагдасны дотор НӨАТатвар 23.9 хувиар, агаарын бохирдлын төлбөр 6.7 хувиар, ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр 59.1 хувиар тус тус тасалдсан байна.Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 14.7 хувиар, бууны татвар 23.7 хувиар, улсын тэмдэгтийн хураамж 12.0 хувиар тус тус  тасарсан байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 128639.6 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.7 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2634.3 сая төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.0 хувиар багасч, харин чанаргүй зээлийн хэмжээ 17.9 хувиар өссөн байна.Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2.0 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.8 хувьтай байна.  


Сэтгэгдэл бичих

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 10 дугаар сарын 11-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3933
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 1500
8 Ноолуурын үнэ, 1 кг 68000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


 МЭДЭЭ, ТАЙЛАНГИЙН МАЯГТ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


ПРОГРАММ ХАНГАМЖ МЭДЭЭ, ТАЙЛАН

ХАӨМС ШИНЭ  
ТАТАХ

   ХАГАС ЖИЛ МАЛ ТООЛЛОГО   ТАТАХ

       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2017-3-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
101151
              2017 оны 9-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2137
                 2017 оны 9-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
27
             2017 оны 9-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   4.3 (%)
                 2017 оны 9-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  536
            2017 оны 9-р сарын байдлаар
         6.Инфляци
                
4.0 (%)
           2017 оны 9-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 228

          2017 оны 9-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               7124.6

       2017 оны 9-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН