Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 09 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 10 сар 13. 23 цаг 11 минут

2017 оны 9 дүгээр сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 21.1, нас баралт 3.3, ердийн цэвэр өсөлт 17.8 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр, нас баралт 0.8 пунктээр буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.5 пунктээр нэмэгдсэн байна. 2139 эх амаржиж,  амьд төрөлт 2137 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 27 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 42 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 13 байна.Амбулаториор давхардсан тоогоор 257.2 мянган хүнд үзлэг хийгдэж, 20490 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 194 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 64.7 хувь буюу 356 хүнээр буурсан.Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 33.5 хувийг заг хүйтэн, 11.3 хувийг  тэмбүү, 19.0 хувийг  трихомоноз , 4.1 хувийг хоолны хордлого, 15.4  хувийг сүрьеэ, 5.1  хувийг салхин цэцэг, 2.0  хувийг бруцеллёз , 4.1  хувийг гепатит, 0.5 хувийг улаан бурхан, 3.1 хувийг хачигт рикетиоз, 1.5  хувийг цусан суулга өвчнөөр өвчлөгчид эзлэж байна.Хувийн хэвшлийн эмнэлгүүд 6508 хүнд 298.8 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1072 болж өнгөрсөн оны мөн үеэс 55 хүнээр буюу 5.1 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 50.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 56.3 хувийг 15-34 насны залуучууд, үүний 30.3 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Оны эхнээс 689 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 536 хүн зуучлагдаж ажилд орсоны 123 хүн буюу 22.9 хувь нь боловсролын салбарт, 22.8 хувь нь худалдааны салбарт,119 хүн буюу 22.2 хувь нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт,  66 хүн буюу 12.3 хувь нь боловсруулах үйлдвэрт, 18 хүн буюу 3.4 хувь нь эрүүл мэндийн салбарт, 2.9 хувь хөдөө аж ахуйн салбарт, 3.9 хувь нь зочид буудал, зоогийн газар, 1.1 хувь нь барилгын салбарт бий болсон байна. 228 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хэрэг буюу 7.0 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 52.6 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 20.2 хувийг хулгай, 5.3 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 15.8 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 506 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29 хүнээр буюу 5.4 хувиар бага байна. Гэмт хэргийн улмаас 116.5 сая төгрөгийн хохирол учруулсаны 87.4 хувийг төлүүлж барагдуулсан байна.Нийт гэмт хэргийн 17.5 хувийг хүндэвтэр гэмт хэрэг эзлэж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хэргээр буюу 19.4 хувиар бага байна.Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 27 болж өнгөрсөн оны мөн үеэс 13 хүнээр нэмэгдэж 1.9 дахин өссөн ба  хүүхэд оролцсон гэмт хэрэг 7 гарсан нь хоёроор нэмэгдэж 40.0 хувиар өссөн байна.Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 13 гарсан нь 4 хэрэгээр нэмэгдэж 44.4 хувиар өссөн байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 29 бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 14 хэрэг буюу 32.6 хувиар буурч багассан  байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.0 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өсч, өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн. Барааны бүлгээр 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 8.0 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 1.4 хувь, хувцас, бөс бараа, гутал 1.5 хувь, гэр ахуйн тавилга, бараа 3.2 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.1 хувиар, тээвэр 9.6 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ 6.9 хувиар, боловсролын үйлчилгээ 0.1 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 18.0 хувиар, бусад бараа, үйлчилгээ 1.9 хувиар тус тус өсч, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 3.8 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.2 хувиар тус тус буурсан байна.Үнийн өөрчлөлтийг 7 хоног бүр цуглуулж судалдаг ба өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад ноолуур 65.1 хувиар, АИ-80 бензин 13.1 хувиар, АИ-92 11.8 хувиар, дизелийн түлш 18.7 хувиар, гурил  1-р зэрэг 2.1 хувиар, хонины мах  12.5 хувиар, үхрийн ястай махны үнэ 14.3 хувиар, ямааны ястай мах 12.4 хувиар, шингэн сүү 24.4 хувиар тус тус өссөн  байна. том малын зүй бус хорогдол 13657 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 12547 толгой буюу 47.7 хувиар бага байна.Булган суманд 6803 толгой том мал зүй бусаар хорогдсон нь хамгийн их бөгөөд, Сагсай 1401, Цэнгэл 1262,  толгой мал тус тус хорогдсон байна.Оны эхний хээлтэгч малын 94.4 хувь төллөж,  төл бойжилт 89.8 хувьтай байна.Бод малын 72.1 хувь нь, бог малын 95.7 хувь нь төллөж 820513 толгой төл бойжиж байгаа нь өмнөх мөн үеийнхээс 40167 толгой буюу 6.6 хувиар их байна.Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтын явцын мэдээгээр нийт 838.0 га-аас үр тариа 44.3 тн, төмс 3224.9 тн, хүнсний ногоо 1505.2 тн хураасан нь өнгөрсөн оноос төмс 496.5 тн-оор, хүнсний ногоо 368.2 тн-оор нэмэгдсэн байна. төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 7.4 хувиар буюу 493.9 сая төгрөгөөр  давж биелэгдсэн байна.Төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувиар, 2015 оны мөн үеэс 11.6 хувиар тус тус нэмэгдсэн  байна.Төвлөрсөн төсвийн татварын орлого 13.6 хувиар таслагдасны дотор НӨАТатвар 17.1 хувиар, агаарын бохирдлын төлбөр 2.9 хувиар, ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр 48.4 хувиар тус тус тасалдсан байна.Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 35.0 хувиар, бууны татвар 66.1 хувиар, улсын тэмдэгтийн хураамж 27.6 хувиар тус тус тасарсан байна.Татварын орлогын төлөвлөгөөг өссөн дүнгээр Алтанцөгц 3.2 хувиар, Татварын хэлтэс 2.9 хувиар тус тус тасалж, бусад  сумууд давуулан биелүүлсэн байна. Зээлийн өөрийн үлдэгдэл 129303.2 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 18.3 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2522.6 сая төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар багасч, харин чанаргүй зээлийн хэмжээ 13.4 хувиар өссөн байна.Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.8 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.7 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 75176.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.4 хувиар өссөн байна

 

   


Сэтгэгдэл бичих

АЙМГИЙН  ВЭБ САЙТ 

 

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2017 оны 10 дугаар сарын 11-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 4666
3 Үхрийн ястай мах, кг 4500
4 Ямааны ястай мах, кг 3933
5 Элсэн чихэр, кг 2400
6 Цагаан будаа, кг 2500
7 Шингэн сүү, л 1500
8 Ноолуурын үнэ, 1 кг 68000
9 Бензин, АИ-80, 1 литр 1550
10 Бензин, АИ-92, 1 литр 1700
11 Дизель түлш,   1 литр 1650


 МЭДЭЭ, ТАЙЛАНГИЙН МАЯГТ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-1
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА  ААНБ-2


ПРОГРАММ ХАНГАМЖ МЭДЭЭ, ТАЙЛАН

ХАӨМС ШИНЭ  
ТАТАХ

   ХАГАС ЖИЛ МАЛ ТООЛЛОГО   ТАТАХ

       МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ-2017-3-Р УЛ
АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО       
АЖ АХУЙН НЭГЖ-ТАТАН БУУГДСАН
      
          1.Суурин хүн амын тоо
               
101151
              2017 оны 9-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2137
                 2017 оны 9-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
27
             2017 оны 9-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   4.3 (%)
                 2017 оны 9-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  536
            2017 оны 9-р сарын байдлаар
         6.Инфляци
                
4.0 (%)
           2017 оны 9-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 228

          2017 оны 9-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               7124.6

       2017 оны 9-р сарын байдлаар

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН 2015-2017 ОН
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН-2014 ОН