Баян-Өлгий аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын 2017 оны 10 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 09. 17 цаг 13 минут

2017 оны 10 дугаар сарын байдлаар 2383 эх амаржиж,  амьд төрөлт 2383 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 30 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 43 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 13 байна.Амбулаториор давхардсан тоогоор 289.5 мянган хүнд үзлэг хийгдэж, 22560 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 249 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 56.1 хувь буюу 318 хүнээр буурсан,1000 хүнд ногдох төрөлт 23.5, нас баралт 3.6, ердийн цэвэр өсөлт 19.9 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.3 пунктээр, нас баралт 0.7 пунктээр буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр нэмэгдсэн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээий газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 10 дугаар сарын байдлаар 1072 болж өнгөрсөн оны мөн үеэс 55 хүнээр буюу 5.1 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 50.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 56.3 хувийг 15-34 насны залуучууд, үүний 30.3 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр  271 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хэрэг буюу 15.3 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 52.4 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 20.7 хувийг хулгай, 4.4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 14.4 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 587 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хүнээр буюу 3.9 хувиар бага байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс  2016 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.6 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өсч, өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар тус тус өссөн.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  15528.8 сая.төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  2.2  хувиар, борлуулалтын хэмжээ 11.1 хувиар тус тус буурсан байна. 


Сэтгэгдэл бичих

                ҮНИЙН  МЭДЭЭ
   /2018 оны 1 дугээр сарын 10-ны байдлаар/

1 Гурил, I зэрэг кг 960
2 Хонины мах, кг 5000
3 Үхрийн ястай мах, кг 4750
4 Ямааны ястай мах, кг 4500
5 Элсэн чихэр, кг 2333
6 Цагаан будаа, кг 2266
7 Шингэн сүү, л 2266
8 Ноолуурын үнэ, 1 кг          
9 Бензин, АИ-80, 1 литр 1533
10 Бензин, АИ-92, 1 литр 1683
11 Дизель түлш,   1 литр 1783

         ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД     
          1.Суурин хүн амын тоо
               
101591
              2017 оны 12-р сарын байдлаар
              2.Төрсөн хүүхдийн тоо
                        
2849
                 2017 оны 12-р сарын байдлаар
          3.Нялхсын эндэгдэл
                   
38
             2017 оны 12-р сарын байдлаар
          4.Ажилгүйдлийн түвшин

                   16.4 (%)
                 2017 оны 12-р сарын байдлаар

         5.Шинээр бий болсон
               ажлын байр

                  991
            2017 оны 12-р сарын байдлаар
         6.Инфляци
                
5.9 (%)
           2017 оны 12-р сарын байдлаар  

        7.Гарсан гэмт хэргийн тоо

                 319

          2017 оны 12-р сарын байдлаар

        8.Төсвийн орлого

               10505.4

       2017 оны 12-р сарын байдлаар

           9.Эхийн эндэгдэл

                         1

      2017 оны 12-р сарын байдлаар