Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 11 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 12. 18 цаг 03 минут

2017 оны 11-р сарын байдлаар 2616 эх амаржиж,  амьд төрөлт 2619 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 30 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 44 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 11 байна.Амбулаториор давхардсан тоогоор 323.6 мянган хүнд үзлэг хийгдэж, 24809 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 329 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 44.6 хувь буюу 265 хүнээр буурсан, 1000 хүнд ногдох төрөлт 25.8, нас баралт 4.0, ердийн цэвэр өсөлт 21.8 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 2.3 пунктээр, нас баралт 0.4 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.9 пунктээр нэмэгдсэн байна.Цагдаагийн газрын мэдээгээр 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 хэрэг буюу 15.5 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 52.8 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 22.6 хувийг хулгай, 3.9 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 13.1 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 662 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хүнээр буюу 1.1 хувиар өссөн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2017 оны 11 дүгээр сарын байдлаар 2016 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн байна.Төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 12.6 хувиар буюу 1049.9 сая төгрөгөөр давж биелэгдсэн байна.Төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2 хувиар, 2015 оны мөн үеэс 17.5 хувиар тус тус нэмэгдсэн  байна. Зээлийн өөрийн үлдэгдэл 130.1 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 18.9 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.1 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар багасч, чанаргүй зээлийн хэмжээ 1.9 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар багассан байна.Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.6 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.5 хувьтай байна. 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 4-р сарын 18-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1000
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 5750
Ямааны ястай мах, кг 4750
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2433
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 70000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1783
Дизелийн түлш 1911