БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2017 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 29. 19 цаг 58 минут

Статистикийн хэлтсээс тус аймгийн мал тооллогын  урьдчилсан дүнг орон нутгийн "Наз", "Дербес" телевизүүд болон радиогоор 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцуулав. Баян-Өлгий аймгийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 2.226.149 толгой мал тоологдож, үүнээс тэмээ 5279, адуу 93402, үхэр 161.025, хонь 995222, ямаа 971221 тоологдсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нийт малын тоо 58798 толгойгоор буюу 2.7 хувиар өслөө. 2017 оныхоос  тэмээ 7.0 хувь, адуу 8.9 хувь, үхэр 3.4 хувь, хонь 6.1 хувиар тус тус  өссөн ба харин ямаа 1.2 хувиар буурсан байна. Үүнээс Ногооннуур сумын малын тоо 18645 толгой буюу 9,0 хувиар,  Баяннуур сум 15109 толгой буюу 9,8 хувиар, Алтанцөгц сум 9380 толгой буюу 8,8 хувь, Бугат сум  8524 толгой буюу 7,7 хувиар тус тус өсөж, Дэлүүн сумын малын тоо 15770 толгой буюу 5,6 хувиар, Цэнгэл сумын малын тоо  7108 толгой буюу 2,4 хувиар, Булган сумын малын тоо 5879 буюу 3,4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан. 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 4-р сарын 18-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1000
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 5750
Ямааны ястай мах, кг 4750
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2433
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 70000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1783
Дизелийн түлш 1911