Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны жилийн эцсийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 15. 17 цаг 36 минут

           

  2017 оны жилийн эцсийн байдлаар 2844 эх амаржиж,  амьд төрөлт 2849 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 18  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 37 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 41 хүүхдээр буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 13 байна.Амбулаториор давхардсан тоогоор 363.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 27371 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 332 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 46.4 хувь буюу 287 хүнээр буурсан.1000 хүнд ногдох төрөлт 28.0, нас баралт 4.4, ердийн цэвэр өсөлт 23.6 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.3 пунктээр, нас баралт 0.7 пунктээр буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.5 пунктээр нэмэгдсэн байна.Суурин хүн амын тоо 2245 хүнээр буюу 2.3 хувиар, өрхийн тоо 283 буюу 1.2 хувиар нэмэгдсэн,Цагдаагийн газрын мэдээгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар 319 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хэрэг буюу 13.5 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 53.6 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 22.3 хувийг хулгай, 4.4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 20.4 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 770 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31 хүнээр буюу 4.2 хувиар өссөн байна.Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо жилийн эцсийн  байдлаар 1207 болж өнгөрсөн оны мөн үеэс 113 хүнээр буюу 8.6 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 42.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн 59.5 хувийг 15-34 насны залуучууд, үүний  29.7 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.2017 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2 сая 226 мянга 149 толгой мал тоологдсон  өнгөрсөн оноос 58798 толгойгоор нэмэгдэж 2.7 хувиар өссөн.Том малын зүй бус хорогдол 17800 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 13053 толгой буюу 42.3 хувиар бага байна.Оны эхний хээлтэгч малын 98.7 хувь нь төллөж 748279 төл бойжиж, төл бойжилт 82.9 хувьтай гарсан.Төсвийн орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 24.6 хувиар буюу 2073.3 сая төгрөгөөр давж биелэгдсэн байна.Төвлөрсөн төсвийн татварын орлого өссөн дүнгээр 33.6 хувиар, үүнээс дотор аж ахуйн нэгжийн орлого 37.9 хувиар, НӨАТатвар 40.0 хувиар, агаарын бохирдлын төлбөр 14.4 хувиар, хувь хүний орлогын албан татвар 22.2 хувиар, газрын татвар 9.7 хувиар, татварын бус орлого 14.8 хувиар тус тус давж биелэгдсэн бол, харин ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр 9.6 хувиар, хөрөнгийн албан татвар 4.6 хувиар, бусад татвар, төлбөр, хураамж 24.8 хувиар тус тус тасалдсан байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 2-р сарын 21-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1000
Хонины мах, кг 5666
Үхрийн мах, кг 5000
Ямааны ястай мах, кг 4666
Элсэн чихэр, кг 2333
Цагаан будаа, кг 2433
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 60000
Бензин, А-80 1616
Бензин, А-92 1766
Дизелийн түлш 1911