Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 01 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 18 цаг 17 минут

2018 оны 1-р сарын байдлаар 245 эх амаржиж,  амьд төрөлт 247 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 30  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 5 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 3 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 20 байна.Амбулаториор давхардсан тоогоор 34.1 мянган хүнд үзлэг хийгдэж, 3016 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 16 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 30.4 хувиар буюу 7 хүнээр буурсан.1000 хүнд ногдох төрөлт 2.4, нас баралт 0.4, ердийн цэвэр өсөлт 2.0 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр өссөн, нас баралт 0.1 пунктээр буурсан, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр нэмэгдсэн байна.Цагдаагийн газрын мэдээгээр 31 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хэрэг буюу 18.4 хувиар буурсан байна. Нийт гэмт хэргийн 22.6 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 32.3 хувийг хулгай, 16.1 хувийг бусад гэмт хэрэг,13.0 хувийг учрал,хүчин,залилан,хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 79 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хүнээр өссөн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий  индекс 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 0.9 хувиар, 2016 оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 6.8 хувиар тус тус өссөн байна. Барааны бүлгээр 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 2.1 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 0.1 хувь,  гэр ахуйн тавилга, бараа 0.7 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 0.9 хувиар, тээвэр 0.6 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ 0.1 хувиар, бусад бараа, үйлчилгээ 1.4 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 2.7 хувиар тус тус өсч, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.5 хувиар буурсан байна.Үнийн өөрчлөлтийг 7 хоног бүр цуглуулж судалдаг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гурил  1-р зэрэг 6.7 хувиар, хонины мах 19.6 хувиар, үхрийн ястай махны үнэ 28.1 хувиар,ямааны ястай махны үнэ 26.6 хувиар, шингэн сүү 12.0 хувиар, АИ-80 бензин 2.9 хувиар, АИ-92 2.6 хувиар, дизелийн түлш 16.0 хувиар тус тус өсч,элсэн чихэр 0.7 хувиар,цагаан будаа  2.7 хувиар буурсан байна.том малын зүй бус хорогдол 8215 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 5369 толгой буюу 2.9 дахин өссөн  байна.Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл тэмээ 4, адуу 269, үхэр 1328 , хонь 2815, ямаа 3799, байна.Нийт хорогдлын 46.3 хувийг ямаа 34.3 хувийг хонь, 16.2 хувийг үхэр, 3.2 хувийг адуу, 0.04 тэмээ эзэлж байна.Том малын зүй бус хорогдол Дэлүүн сум 3393, Толбо сум 1073, Сагсай сум 895 толгой мал тус тус хорогдсон хамгийн их мал хорогдсонд орж байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  2079.8 сая төгрөг  болсон байна.Төсвийн орлогын төлөвлөгөө 80.0 хувиар биелэгдэж 141.1 сая төгрөгөөр тасарсан,төвлөрсөн төсвийн татварын орлого 34.6 хувиар, үүнээс дотор аж ахуйн нэгжийн орлого 26.7 хувиар, НӨАТатвар 37.0 хувиар давж биелэгдэж, харин агаарын бохирдлын төлбөр 10.6 хувиар, хүн амын орлого, хөрөнгийн албан татвар, бусад татвар, төлбөр хураамж зэрэг татварын төрлүүд 22.7-52.5  хувиар тус тус тасалсан байна.   Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд 2.6 тэрбум төгрөгийн зузаатгал авч 4.1 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 132.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 22.9 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 4.57 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8  дахин өссөн байна, чанаргүй зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар багассан байна.Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 3.4 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.4 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 86.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.5 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 10-р сарын  17-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5166
Ямааны ястай мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2466
Ноолуур, кг 92333
Бензин, А-80 1880
Бензин, А-92 2000
Дизелийн түлш 2100