Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Нийтэлсэн: 2018 он 02 сар 15. 09 цаг 42 минут

Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600 төгрөг болж өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 178000 болж 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 175600 болж 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 182600 болж 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 174000 болж 8300 төгрөг буюу 5.0 хувиар тус тус нэмэгджээ.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2018 оны 11-р сарын  28-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1082
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5000
Ямааны ястай мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2366
Ноолуур, кг 82500
Бензин, А-80 1976
Бензин, А-92 2096
Дизелийн түлш 2246