Малчдын анхааралд

Нийтэлсэн: 2018 он 02 сар 27. 10 цаг 41 минут

Малчдын тэтгэвэрт гарах насыг урагшлуулсантай холбогдуулан "Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар" гарсан. Үүнд малчин-даатгуулагчийн малчнаар ажиллаж байсан хугацааг тооцохдоо мал тооллогын жил бүрийн бүртгэл "А" данснаас архивын лавлагаа авч олгож байгаа.
-Аймгийн Статистикийн хэлтэст 1990-2013 он хүртэл мал тооллогын дүнг сумаас "А" дансны нэгтгэлээсээ гаргаж сумын дүнгээр мал тооллогын дүнг тушаадаг байсан бөгөөд "А" дансны нэгтгэл / өрх бүрийн гар картнаас малчдын нэрсээр гаргаж нэгтгэсэн нэгтгэл/ сумандаа үлддэг.
-2013-2016 онуудад мал тооллогын цахим программтай болж малчин өрхийн нэрээр мал тооллогын дүн нэгтгэгдэн ирж, Монгол банкинд малчин өрхийн малын тоо 5 төрлөөрөө ҮСХ-ноос мэдээллийг шууд дамжуулж иргэд хурдан шуурхай зээл авах үйлчилгээ авдаг болсон.
-2017 оны жилийн эцсийн мал тооллогоор малчдын мэдээллийн сантай болж малчин өрхөөр гардаг байсан мал тооллогын дүн малчдын нэрсээр энэ онд л гардаг болсон байгаа.

Иймд иргэд та бүхэн аймгийн статистикийн хэлтэсрүү ирж цаг заваа алдалгүй шууд архивын байгууллагаар үйлчлүүлж лавлагаагаа авах нээ.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2018 оны 11-р сарын  28-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1082
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5000
Ямааны ястай мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2366
Ноолуур, кг 82500
Бензин, А-80 1976
Бензин, А-92 2096
Дизелийн түлш 2246