Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 02 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 16. 09 цаг 34 минут

2018 оны 2-р сард 441 эх амаржиж,  амьд төрөлт 446 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 9  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 10 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 1 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22 байна.Амбулаториор давхардсан тоогоор 63.5 мянган хүнд үзлэг хийгдэж, 5775 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 56 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 7.3 хувиар буюу 4 хүнээр нэмэгдсэн, 1000 хүнд ногдох төрөлт 4.4, нас баралт 0.8, ердийн цэвэр өсөлт 3.5 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт ижил түвшинд, нас баралт 0.1 пунктээр буурсан, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр нэмэгдсэн байна.Бүртгэлтэй ажилгүйчүүд 997  болж өнгөрсөн оны мөн үеэс 219 хүнээр буюу 18 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр  56 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хэрэг буюу 3.4 хувиар буурсан байна. Нийт гэмт хэргийн 35.7 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 33.9 хувийг хулгай, 17.9 хувийг бусад гэмт хэрэг,12.5 хувийг учрал,хүчин,залилан,хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.Оны эхнээс 179 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 104 хүнээр нэмэгдсэн байна. Ажилгүй иргэдийн 58.7 хувийг 15-34 насны залуучууд, үүний  29.4  хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.        Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 2 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 2.3 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 8.3 хувиар тус тус өссөн байна.15091 толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 8116 толгойгоор буюу 2.2 дахин өссөн  байна.аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  4.2 тэрбум төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  35.7 хувиар, борлуулалтын хэмжээ  30.5 хувиар тус тус өссөн байна.төсвийн орлогын төлөвлөгөө 102.8 хувиар,  төвлөрсөн төсвийн татварын орлого  147.6 хувиар тус тус давж биелэгдсэн байна.Хүн амын орлогын татвар 5.2 хувиар, хөрөнгийн албан татвар 25.6 хувиар, бусад татвар, төлбөр, хураамж 31.3 хувиар тус тус тасалдсан байна.Хугацаа хэтэрсэн зээл 4.2 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6  дахин өссөн байна, чанаргүй зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар багассан байна. 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2018 оны 11-р сарын  28-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1082
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5000
Ямааны ястай мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2366
Ноолуур, кг 82500
Бензин, А-80 1976
Бензин, А-92 2096
Дизелийн түлш 2246