МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨНӨӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 21. 12 цаг 39 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан aжлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар багтсан бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахаар боллоо.

Үүний дараа үдээс хойш 14 цагаас эхлэн аймгийн хөгжимт драмын театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсон “Наурыз”-ын баярыг тохиолдуулан төрийн одон медалиар шагнагдсан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн шагналыг гардуулах ажээ.
 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 6-р сарын  20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1013
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 95000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1800