Аж ахуйн нэгж, байгууллагаас статистик мэдээлэл, судалгааг цахим хэлбэрээр авна

Нийтэлсэн: 2018 он 04 сар 11. 10 цаг 12 минут

Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу нийгэм, эдийн засгийн албан ёсны статистикийн мэдээллийг эрхлэн гаргадаг. Тодруулбал, долоо хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас маягтаар цуглуулан авч, боловсруулж, тархаадаг билээ. Цаашдаа статистикийн мэдээг цаасан маягтаар бус цахим хэлбэрт шилжүүлэх зорилготой байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 21-нд аж ахуйн нэгж, байгууллагаас энэ оны 1-р улирлын статистик мэдээг онлайнаар бөглүүлж авах вэб системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор статистик мэдээллийг цахим хэлбэрээр өгөх аж ахуйн нэгж, байгууллагуудын санал авч байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Цахимаар статистик мэдээлэл өгөх боломжтой аж ахуйн нэгж, байгууллагууд руу статистик мэдээллийг цахим хэлбэрээр өгөх веб системийн хаяг, нэвтрэх нэр, нууц үгийг олгох юм. Статистик мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулснаар статистикийн мэдээлэгч Та цаасан хэлбэрээр буюу маягтаар мэдээ тайланг бөглөж, аймаг, дүүрэг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт биечлэн очиж өгөх шаардлагагүй болно. Ингэснээр бид мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, мэдээлэл цуглуулах цаг хугацаа, зардлыг хэмнэж, мэдээлэл цуглуулах энэ үе шатны ажлын ачааллыг бууруулах боломжтой.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 4-р сарын 18-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1000
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 5750
Ямааны ястай мах, кг 4750
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2433
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 70000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1783
Дизелийн түлш 1911