"ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДВЭЭР ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2018 он 04 сар 11. 17 цаг 08 минут

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн санаачилгаар тус аймаг дахь Шүүхийн Тамгын газраас "Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт: Шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн бодит биелэлт, ажилтан болон ажил олгогчийн хариуцлага”сэдэвт форумыг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд  2018.04.09-ний өдөр зохион байгууллаа.

Форумд төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтнууд, сэтгүүлч, хуульч, өмгөөлөгчид оролцсон бөгөөд статистикийн хэлтсийг тус хэлтсийн дарга  Н.Ерлан төлөөлж оролцов.

Уг форумыг зохион байгуулагчдаас Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2012-2017 оны шүүхийн практик судалгаанд үндэслэн танилцуулж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах үүднээс ажил олгогчийн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд үндэслэгдэх, шүүхийн шийдвэрийн биелэлт, бодит биелэлт, үр нөлөөг шүүхийн статистик мэдээнд тулгуурлан танилцуулж, түүнчлэн ажил олгогчийн буруугаас ажилтан болон улс орон нутгийн төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлийн талаар, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн ажил олгогч эд хөрөнгийн /Иргэний хуулиар/, зөрчлийн /Зөрчлийн тухай хуулиар/, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага /Эрүүгийн хуулиар/ хүлээх хууль зүйн зохицуулалтыг тайлбарлаж, танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 4-р сарын 18-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1000
Хонины мах, кг 6000
Үхрийн мах, кг 5750
Ямааны ястай мах, кг 4750
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2433
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 70000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1783
Дизелийн түлш 1911