Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 03 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 12. 10 цаг 09 минут

3-р сарын байдлаар 695 эх амаржиж,  амьд төрөлт 700 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 5  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 21 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 7 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 30  байна.Амбулаториор давхардсан тоогоор 92.8 мянган хүнд үзлэг хийгдэж, 8764 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 79 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 8.2 хувиар буюу 7 хүнээр буурсан  байна.1000 хүнд ногдох төрөлт 6.8, нас баралт 1.4, ердийн цэвэр өсөлт 5.4 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.1 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.2 пунктээр тус тус буурч, нас баралт ижил түвшинд байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажилгүйчүүд 1063, түүний 57.0 хувийг 15-34 насны залуучууд, үүний  30.2  хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр 110 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 хэрэг буюу 32.5 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 03 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 2.2 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 5.0 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 8.2 хувиар тус тус өссөн байна.19045 толгой том мал хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 9618 толгойгоор буюу 1.9 дахин өссөн  байна.Оны эхний хээлтээгч малын  24.9 хувь төллөж төл бойжилт 24.4 хувьтай байна.Бог малын 26.4 хувь нь, бод малын 6.2  хувь нь төллөж  223166 толгой төл бойжиж байгаа нь өмнөх мөн үеийнхээс 151932 толгой буюу 40.5 хувиар бага  байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 114.0 хувиар,  төвлөрсөн төсвийн татварын орлого  186.1 хувиар тус тус давж биелэгдсэн байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 5.5 тэрбум төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  27.8 хувиар, борлуулалтын хэмжээ  27.1 хувиар тус тус өссөн байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр хугацаа хэтэрсэн зээл 4.3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7  дахин өссөн байна, чанаргүй зээлийн хэмжээ 1.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.3 хувиар багассан байна.   


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 8-р сарын  01-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1040
Хонины мах, кг 7333
Үхрийн мах, кг 5750
Ямааны ястай мах, кг 6000
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2166
Ноолуур, кг 92666
Бензин, А-80 1700
Бензин, А-92 1820
Дизелийн түлш 1890