Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 04 дүгээр сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 17 цаг 02 минут

2018 оны 4 дүгээр  сарын байдлаар 965 эх амаржиж,  амьд төрөлт 973 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 31  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 22 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 4 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 23  байна.Амбулаториор давхардсан тоогоор 126.2 мянган хүнд үзлэг хийгдэж, 11423 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 100 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оны түвшинд байна.Цагдаагийн газрын мэдээгээр 04 дүгээр сард 137 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хэрэг буюу 25.7 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 34.3 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 24.8 хувийг хулгай, 17.7 хувийг бусад гэмт хэрэг,14.6 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Оны эхнээс 376 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 195 хүнээр нэмэгдсэн байна.4-р сарын байдлаар том малын зүй бус хорогдол 33204 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 21002 толгойгоор буюу 1.7 дахин өсч оны эхний малын 1.5 хувийг эзэлж   байна.Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл тэмээ 12, адуу 1411, үхэр 4128 , хонь 12831, ямаа 14812 байна.Нийт хорогдлын 44.6 хувийг ямаа 38.7 хувийг хонь, 12.4 хувийг үхэр, 4.2 хувийг адуу, 0.03 тэмээ эзэлж байна.Том малын зүй бус хорогдол Дэлүүн сум 8911, Толбо сум 2530, Сагсай сум 4018,Алтай сум 2904,Буянт сум 5755, толгой мал тус тус хорогдсон хамгийн их мал хорогдсонд орж байна. Оны эхний хээлтээгч малын  71.0 хувь төллөж төл бойжилт 91.6 хувьтай байна.Бог малын 75.6 хувь нь, бод малын  30.3  хувь нь төллөж  594549 толгой төл бойжиж байгаа нь өмнөх мөн үеийнхээс 104461 толгой буюу 17.6 хувиар бага  байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 04 дүгээр сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 2.9 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 8.9 хувиар тус тус өссөн байна.2018  оны эхний 4-р сард аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  7.5 тэрбум төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  27.3 хувиар, борлуулалтын хэмжээ  26.9 хувиар тус тус өссөн байна.Оны эхнээс импортоор авч дамжуулан борлуулж буй цахилгааны бөөний үнэд өөрчлөлт орж 1квт-ийг 64 төгрөг борлуулдаг байсаныг 100 төгрөг болгосон нь өндөр өсөлтөд нөлөөлж байгаа ба биет хэмжээгээр 11.1 хувиар өссөн.Мөн  нүүрс олборлолт 14.1 хувиар өсч, дулаан үйлдвэрлэл 3.4 хувиар, гянтболд олборлолт 17.4 хувиар буурсан  байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 112.1 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  157.2 хувиар, хүн амын орлого 101.8 хувиар, татварын бус орлого 124.8 хувиар тус тус давж биелэгдсэн байна.Хөрөнгийн албан татвар 39.4 хувиар, бусад татвар, төлбөр, хураамж 25.2 хувиар, газрын төлбөр 12.2 хувиар  тус тус тасалдсан байна.2017 онтой харьцуулахад төсвийн нийт орлого 124.7 хувиар өссөн.Төсвийн нийт орлогын 62.5 хувийг хүн амын орлого, 24.6 хувийг төвлөрсөн төсвийн орлого, 4.7 хувийг татварын бус орлого эзэлж байна. 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 8-р сарын  01-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1040
Хонины мах, кг 7333
Үхрийн мах, кг 5750
Ямааны ястай мах, кг 6000
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2166
Ноолуур, кг 92666
Бензин, А-80 1700
Бензин, А-92 1820
Дизелийн түлш 1890