БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 12. 13 цаг 17 минут

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Аймгийн Засаг дарга А.Гылымхан уг зөвлөгөөнийг албан ёсоор нээж төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгов. Уг зөвлөгөөнд Статистикийн хэлтсийн дарга оролцов.

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 01-р сарын  16-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1090
Хонины мах, кг 6166
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 5500
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 80000
Бензин, А-80 1940
Бензин, А-92 2000
Дизелийн түлш 2246
Боодолтой өвс 12000