Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 05 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 14. 08 цаг 46 минут

2018 оны 5 дугаар  сарын байдлаар 1212 эх амаржиж,  амьд төрөлт 1220 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 41  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 24 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 6 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 18  байна.Амбулаториор давхардсан тоогоор 161.7 мянган хүнд үзлэг хийгдэж, 13945 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 118 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 4.8 хувиар буюу 6 хүнээр буурсан, 1000 хүнд ногдох төрөлт 11.9, нас баралт 2.2, ердийн цэвэр өсөлт 9.7 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.1 пунктээр, нас баралт 0.3 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна.Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 5-р сарын байдлаар 1044 болж өнгөрсөн оны мөн үеэс 599 хүнээр буюу 36.5 хувиар  буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  56.8 хувийг 15-34 насны залуучууд, үүний  25.8  хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр  154 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25  хэрэг буюу 19.3 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 33.7 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 25.9 хувийг хулгай, 19.4 хувийг бусад гэмт хэрэг,16.2 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Оны эхнээс 482 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 222 хүнээр нэмэгдсэн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 05 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.7 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 9.8 хувиар тус тус өссөн байна.42015 толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 28675 толгойгоор буюу 2.1 дахин өсч оны эхний малын 1.9 хувийг эзэлж   байна.Оны эхний хээлтээгч малын  80.9 хувь төллөж төл бойжилт 91.9 хувьтай байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  9.7 тэрбум төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  38.4 хувиар, борлуулалтын хэмжээ  37.9 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 117.1 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  160.9 хувиар, хүн амын орлого 103.0 хувиар, нийтлэг татварын бус орлого 135.7 хувиар тус тус давж биелэгдэж, харин хөрөнгийн албан татвар 23.9 хувиар, газрын төлбөр 19.0 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 19.4 хувиар тус тус тасалдсан байна.Банкны зээлийн өөрийн үлдэгдэл 143.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20.3 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувь өссөн байна, чанаргүй зээлийн хэмжээ 1.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.3 хувиар багассан байна.   


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 6-р сарын  20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1013
Хонины мах, кг 8000
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 6500
Элсэн чихэр, кг 2233
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2433
Ноолуур, кг 95000
Бензин, А-80 1640
Бензин, А-92 1750
Дизелийн түлш 1800