Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний хагас жилийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 10. 07 цаг 40 минут

2018 оны эхний хагас жилийн байдлаар 1469 эх амаржиж,  амьд төрөлт 1479 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 32  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 30 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 10 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 20 байна.Амбулаториор давхардсан тоогоор 188.8 мянган хүнд үзлэг хийгдэж, 15974 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 138 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 8.0 хувиар буюу 12 хүнээр буурсан  байна.Цагдаагийн газрын мэдээгээр 183 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33  хэрэг буюу 22.0 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 35.5 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 32.8 хувийг хулгай, 19.1 хувийг бусад гэмт хэрэг,14.8 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Оны эхнээс 588 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 240 хүнээр нэмэгдсэн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.3 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 10.4 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 119.8 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  145.8 хувиар, хүн амын орлого 109.8 хувиар, нийтлэг татварын бус орлого 134.8 хувиар тус тус давж биелэгдэж, харин хөрөнгийн албан татвар 7.9 хувиар, газрын төлбөр 2.7 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 18.1 хувиар тус тус тасалдсан байна..2017 оны мөн үетэй  харьцуулахад төсвийн нийт орлого 115.0 хувиар өссөн.Төсвийн нийт орлогын 61.0 хувийг хүн амын орлого, 20.0 хувийг төвлөрсөн төсвийн орлого, 6.1 хувийг  хөрөнгийн албан татвар, 4.8 хувийг байгалийн нөөц ашигласаны төлбөр, 4.6 хувийг  нийтлэг татварын бус орлого, 2.6 хувийг бусад татвар, төлбөр, хураамж, 0.9 хувийг газрын төлбөр  эзэлж  байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2018 оны 11-р сарын  07-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5167
Ямааны ястай мах, кг  5000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 82500
Бензин, А-80 1980
Бензин, А-92 2100
Дизелийн түлш 2250