Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны 07 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 08 сар 13. 07 цаг 03 минут

2018 оны 07 сарын байдлаар 1723 эх амаржиж,  амьд төрөлт 1730 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 34  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 35 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 12 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 20 байна.Амбулаториор давхардсан тоогоор 209.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 17473 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 151 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 10.1 хувиар буюу 17 хүнээр бага байна.1000 хүнд ногдох төрөлт 16.8, нас баралт 2.9, ердийн цэвэр өсөлт 13.9 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт  өмнөх оны мөн үеийн түвшинд, нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр буурсан байна.199 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34  хэрэг буюу 20.6 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 36.7 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 42.7 хувийг хулгай, 17.6 хувийг бусад гэмт хэрэг,16.1 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Оны эхнээс 681 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 282 хүнээр нэмэгдсэн байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 07 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.9 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар, суурь он буюу 2015 онтой харьцуулахад 11.1 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 118.0 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  149.0 хувиар, хүн амын орлого 106.9 хувиар, нийтлэг татварын бус орлого 126.3 хувиар тус тус давж биелэгдэж, харин хөрөнгийн албан татвар 7.8 хувиар, газрын төлбөр 10.5 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 16.3 хувиар тус тус тасалдсан байна.Монгол банкны салбарын мэдээгээр 2018 оны 07 дугаар сарын байдлаар арилжааны банкууд 34.8 тэрбум төгрөгийн зузаатгал авч 30.3 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 149.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 25.0 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.9 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.5 хувь өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 1.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.1 хувиар багассан байна.Эхний 7-р сард аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  13.0 тэрбум төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  23.1 хувиар, борлуулалтын хэмжээ  24.5 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 9-р сарын  19-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1040
Хонины мах, кг 5833
Үхрийн мах, кг 5250
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 91666
Бензин, А-80 1813
Бензин, А-92 1933
Дизелийн түлш 1940