“Хууль сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 06. 12 цаг 15 минут

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төв талбайд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 13-17 цагийн хооронд “хууль сурталчлах” өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Статистикийн хэлтэс нь салбарын хууль тогтоомж, дүрэм, журмуудыг ард иргэдэд сурталчилснаас гадна аймгийн 2017 он 2018 оны эхний 7 сарын статистикийн тоон үзүүлэлтүүдийг салбар бүрээр хэвлэн гаргаж, хэрэглэгчдэд танилцуулан тархаав. Мөн Монгол улсын “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “е”-д “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам”-д зохион байгуулахаар заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сан хамтран тус судалгааны мэдээлэл цуглуулах ажиллагааг 2018 оны 09 сарын 21-нээс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах юм. Энэ хүрээнд ХАӨМСангийн програмын баяжилт хийхийн тулд үйлчлүүлсэн 50 хүний хүн амын өрхийн бүртгэлийн маягтыг бөглөж, тухайн 50 өрхийг ХАӨМСанд тулгаж, гарсан алдааг засварласан ба ард иргэд статистикийн мэдээ судалгаа, тоон үзүүлэлтүүдийг хаанаас, хэрхэн олж авах талаар мэдээлэл өгч, www.1212.mn, nso.mn, bayan-ulgii.nso.mn Веб сайтуудаас  тоон мэдээллийг яаж авахыг танилцуулав. Өдөрлөгийн үеэр цугларсан иргэдэд статистикийн 2017 оны эмхэтгэл 15 ширхэг, Жендэрийн зарим үзүүлэлтүүд, Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгааны үр дүнгийн танилцуулга 5 ширхэг, 2018 оны 01-р сараас 7-р сар хүртэлх танилцуулга 20 ширхэг, нийгэм, эдийн засгийн байдлын талаарх сүүлийн 4 жилийн үзүүлэлтээр нугалбар 30 ширхэг, 2018 оны 7-р сарын нийгэм эдийн засгийн танилцуулгын инфографик мэдээлэл-15 ширхгийг тус тус хэвлэн гаргаж олон нийтэд тарааж ажилласан ба Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан аймгийн телевизүүдэд мэдээлэл хийв.  


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 9-р сарын  19-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1040
Хонины мах, кг 5833
Үхрийн мах, кг 5250
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 91666
Бензин, А-80 1813
Бензин, А-92 1933
Дизелийн түлш 1940