Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2018 оны 08 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 14. 07 цаг 49 минут

        2018 оны 8 дугаар сарын байдлаар 1983 эх амаржиж, амьд төрөлт 1988 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 77 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 38 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 13 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19 байна.Амбулаториор давхардсан тоогоор 230.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 19047 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 1000 хүнд ногдох төрөлт 19.3, нас баралт 3.3, ердийн цэвэр өсөлт 16.0 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.4 пунктээр, нас баралт 0.4 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх оны мөн үеийн түвшинд байна. 213 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хэрэг буюу 8.1 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 37.1 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 28.2 хувийг хулгай, 20.0 хувийг бусад гэмт хэрэг, 12.2 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 08 дугаар сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 5.3 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар тус тус өссөн байна. төсвийн нийт орлогын төлөвлөгөө 115.0 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 135.9 хувиар, хүн амын орлого 104.7 хувиар, нийтлэг татварын бус орлого 133.9 хувиар, хөрөнгийн албан татвар 0.2 хувиар тус тус давж биелэгдэж, газрын төлбөр 15.9 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 19.0 хувиар тус тус тасалдсан байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 2018 оны 08 дугаар сарын байдлаар арилжааны банкууд 39.0 тэрбум төгрөгийн зузаатгал авч 32.9 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 154.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20.4 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувь багасч, чанаргүй зээлийн хэмжээ 1.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.0 хувиар багассан байна.аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 13.9 тэрбум төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.7 хувиар, борлуулалтын хэмжээ 36.6 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2018 оны 11-р сарын  07-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5167
Ямааны ястай мах, кг  5000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 82500
Бензин, А-80 1980
Бензин, А-92 2100
Дизелийн түлш 2250