СУМ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА, СТАТИСТИК МЭДЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 09 сар 18. 08 цаг 58 минут

Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2020 онд явагдах Хүн ам, орон сууцны ээлжит тооллого, 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс12 дугаар сарын 20-ны өдрүүдэд  зохион байгуулах Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл ажлыг хангах, Статистикийн мэдээллийн үнэн бодит байдлыг сайжруулах, мөн Монгол Улсын Засгийн газрын "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах" тухай 01 дугаар албан даалгавар, 258 дугаартай тогтоолыг орон нутгийн бүх шатанд хэрэгжүүлэх зорилгоор аймгийн 13 сум, 90 багийн Засаг дарга болон сумын статистик мэдээ хариуцсан ажилтнуудыг хамруулсан нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үеэр аймгийн 90 багийн Засаг даргын тус бүрт статистикийн Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ болон мал тооллогын программ суулгасан DELL маркийн зөөврийн компьютер  олгож, бүх багийн Засаг дарга нарын хамт хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлтүүдийг хийж ажилласан ба тус хэлтсийн дарга сургалтын талаар болон 2020 онд явагдах Хүн ам, орон сууцны ээлжит тооллого, 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс12 дугаар сарын 20-ны өдрүүдэд явуулах Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны талаар МҮОНРТ-ийн аймаг дахь салбарын радио, телевизэд ярилцлага өгч, мэдээлэл өгөв.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ, Өлгий хотод
/2018 оны 10-р сарын  17-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5166
Ямааны ястай мах, кг 5000
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2466
Ноолуур, кг 92333
Бензин, А-80 1880
Бензин, А-92 2000
Дизелийн түлш 2100