Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2018 оны 09 дүгээр сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 15. 13 цаг 41 минут

2018 оны 9 дүгээр сарын байдлаар 2180 эх амаржиж, амьд төрөлт 2187 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 43 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 16 хүүхдээр нэмэгдсэн байна.Амбулаториор давхардсан тоогоор 250.5 мянган хүнд үзлэг хийгдэж, 20426 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 1000 хүнд ногдох төрөлт 21.1, нас баралт 3.6, ердийн цэвэр өсөлт 17.5 болж, 1000 ногдох төрөлт өмнөх оны мөн үеийн түвшинд, нас баралт 0.3 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр буурсан байна.230 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хэрэг буюу 0.9 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 35.2 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 23.5 хувийг хулгай, 16.9 хувийг бусад гэмт хэрэг, 16.5 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзлэж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 09 дүгээр сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 5.4 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар тус тус өссөн байна.Том малын зүй бус хорогдол 57646 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 43989 толгойгоор буюу 4.2 дахин өсч, оны эхний малын 2.6 хувийг эзэлж байна.Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл 47 тэмээ, 2338 адуу, 6186 үхэр, 21910 хонь, 27165 ямаа тус тус хорогдсон байна.Нийт хорогдлын 47.1 хувийг ямаа 38.0 хувийг хонь, 10.7 хувийг үхэр, 4.0 хувийг адуу, 0.2 тэмээ эзэлж байна.Том малын зүй бус хорогдол Баяннуур сум 12468, Буянт сум 11471, Дэлүүн сум 10313, Сагсай сум 4976 толгой мал тус тус хорогдсон нь хамгийн их мал хорогдсонд тооцогдож байна.Оны эхний хээлтэгч малын 86.6 хувь төллөж төл бойжилт 90.4 хувьтай байна.Бог малын 10.5 хувь нь, бод малын 89.5 хувь нь төллөж 717794 толгой төл бойжиж байгаа нь өмнөх мөн үеийнхээс 102719 толгой буюу 8.7 хувиар бага байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 15.7 тэрбум төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар, борлуулалтын хэмжээ 36.7 хувиар тус тус өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 111.8 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 122.7 хувиар, хүн амын орлого 103.5 хувиар, нийтлэг татварын бус орлого 136.5 хувиар, хөрөнгийн албан татвар 106.2 хувиар тус тус давж биелэгдэж, газрын төлбөр 12.3 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 20.6 хувиар тус тус тасалдсан байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 2018 оны 09 дүгээр сарын байдлаар арилжааны банкууд 41.8 тэрбум төгрөгийн зузаатгал авч 35.5 тэрбум төгрөгийг монгол банкинд шилжүүлсэн байна.Зээлийн өөрийн үлдэгдэл 160.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 24.0 хувиар өссөн байна.Хугацаа хэтэрсэн зээл 2.7 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувь өсч, чанаргүй зээлийн хэмжээ 1.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.7 хувиар багассан байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2018 оны 11-р сарын  07-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 5500
Үхрийн мах, кг 5167
Ямааны ястай мах, кг  5000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 82500
Бензин, А-80 1980
Бензин, А-92 2100
Дизелийн түлш 2250