2018 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, МАЛЫН ХАШАА, ХУДГИЙН ТООЛЛОГЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 07. 03 цаг 57 минут

 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2018 оны Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын сургалтыг зохион байгуулж явууллаа. Тус сургалтад сумдын санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, Өлгий сумын 13 багийн Засаг дарга, шинээр байгуулагдсан 7 багийн Засаг даргатай нийлээд нийт 35 албан хаагчид хамрагдсан бөгөөд мал тооллогыг сумдад хэрхэн зохион байгуулах болон ХАӨМС-ын баяжилт хөтлөлт, нийгмийн зарим үзүүлэлтийн шинэчилсэн маягттай холбоотой хэрхэн нөхөх, программд шивэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв. Мөн сумдын мал тооллогын комиссын ажлыг чанаржуулах, малыг нүд үзэж тоолох, бүрэн хамруулах, А дансыг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх зааварчилгааг сумдын тооллогын комиссын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэх талаар онцгойлон анхааруулав. Сургалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабал нээлтийн үйл ажиллагаанд үг хэлж тооллогыг чанартай явуулах талаар үүрэг даалгавар өгч, тооллогын ажлаас амжилт хүсэв.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 01-р сарын  16-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1090
Хонины мах, кг 6166
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг 5500
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 80000
Бензин, А-80 1940
Бензин, А-92 2000
Дизелийн түлш 2246
Боодолтой өвс 12000