Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 20. 03 цаг 05 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 11 дүгээр сарын  мэдээллийг  2018 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд хэлтсийн мэргэжилтэн Ш.Манзелхан удирдаж ЗДТГ-ын хэлтэс агентлагын мэргэжилтэнүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтануудад танилцуулав. 2018 оны 11 дүгээр  сарын байдлаар 2666 эх амаржиж,  амьд төрөлт 2673 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 54  хүүхдээр нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 46 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 16 хүүхдээр нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 17 байна. Халдварт өвчнөөр 213 хүн өвчилсөн нь  өнгөрсөн оныхоос 35.3 хувиар буюу 116 хүнээр бага байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 11-р сарын байдлаар 788 болж өнгөрсөн оны мөн үеэс 284  хүнээр буюу 26.5 хувиар  буурсан   байна. Нийт ажилгүйчүүдийн 36.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Ажилгүй иргэдийн  47.9 хувийг 15-34 насны залуучууд, үүний  10.5  хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.
Цагдаагийн газрын мэдээгээр 11 дүгээр сард 309 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хэрэг буюу 1.3 хувиар өссөн байна.Нийт гарсан гэмт хэргийн 103 буюу 33.3 хувь нь илрээгүй хэрэг эзэлж байна. Оны эхнээс 1666 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1004 хүнээр буюу 2.7 дахин нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 409.6 сая төгрөгийн хохирол учруулсаны 43.8 хувийг төлүүлж барагдуулсан байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 2017 оны жилийн эцэстэй харьцуулахад 6.5 хувиар, 2017 оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар, өнгөрсөн сартай харьцуулахад 0.9 хувиар тус тус өссөн байна. Үнийн өөрчлөлтийг 7 хоног бүр цуглуулж судалдаг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гурил 1-р зэрэг 11.5 хувиар, хонины мах 21.1 хувиар, үхрийн ястай махны үнэ 25.5 хувиар,ямааны ястай махны үнэ 43.6 хувиар,цагаан будааны үнэ 1.6 хувиар,шингэн сүү 30.8 хувиар, ноолуур 33.1 хувиар, АИ-80 бензин 29.0 хувиар, АИ-92 24.7 хувиар, дизелийн түлш 37.1 хувиар тус тус өсч, элсэн чихэрийн үнэ 12.5 хувиар буурсан байна. 2018  оны эхний 11-р сард аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг  оролцуулаад  22.4 тэрбум төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  18.9 хувиар ,  борлуулалтын хэмжээ  46.9 хувиар тус тус өссөн   байна.


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2019 оны 03-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1086
Хонины мах, кг 6666
Үхрийн мах, кг 6500
Ямааны ястай мах, кг  
Элсэн чихэр, кг 2166
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 80000
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1880
Дизелийн түлш 2190
Боодолтой өвс 13750